Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Баянхошуу боомт энэ сарын 16-наас эхлэн байнгын ажиллагаатай болж, зорчигч чөлөөтэй нэвтрэх боллоо. Хуучин хуваариар 2 дугаар сарын 1-ний өдрөөс 15 хоног нээгдэх хугацаанд тус боомтоор суудлын 179, ачааны 637, нийт 816 тээврийн хэрэгсэл, 870 монгол зорчигч, 641 гадаад иргэн хилээр нэвтэрсэн байна. Гаалийн улсын байцаагчид 15 хоногийн хугацаанд Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн 11 зөрчил илрүүлснээс Тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан нэг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хярсны арьс 26 ширхэг, чонын арьс 1 ширхэг, үхрийн мах 254.8 кг, чонын соёо 8 ширхэг, загас 52 кг-ыг хурааж улсын орлого болгожээ.
Гаальчид энэ хугацаанд 23.2 сая төгрөгийн татвар хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэв. Баянхошуу боомт цаашид Даваагаас- Баасан гарагуудад ажиллах юм.
dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8064
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих