Дорнод аймгийн Яамны анхны дарга Магсарын Намсрай
Ажилласан хугацаа: 1931-1932.09 сар
Аймгийн анхны дарга Магсарын Намсрай нь Эрхэм бейсийн хошууны гаралтай. Энэ хошуу нь Халх нөмрөгөөс баруун тийш нарийн зурвас нутагтай, хошуу байсан. Манжийн ноёрхлын үед /1691-1911/ Сэцэн хан аймгийн "Халх дорно замын зүүн гарын өмнөт хошуу” нэртэйгээр 1691 онд Сэцэн ханы хошуунаас тасарч "Эрхэмсэг бейсийн хошуу нэртэйгээр байгуулагдаж, Богд хаант Монгол улсын үед /1911-1921/- онд Сэцэн хан аймгийн "Эрхэмсэг бейсийн хошуу” нэртэй болжээ.
Дорнод аймгийн Яамны дарга Сүхбаатарын Баяр
Ажилласан хугацаа: 1932.09-1934.07
Энэ үе бол МАХН-ын III онц бүгд хурлын шийдвэрийг сурталчлан хэрэгжүүлэх, намын дотор гарсан "Зүүний” алдаа завхрал, ард түмний сүсэг бишрэлийг ашиглан харгис феодол лам нарнаас 1932 оны 4 сард өдөөн хатгасан эсэргүү бослого гарсныг 1932 оны 7 сард бут цохисон үе.
-1932 -1934 онуудад мал аж ахуй, тариалан, морин өртөө, хамтрал, гар үйлдвэр хөгжүүлэх талаар гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх үе байлаа.
Дорнод аймгийн Яамны дарга Оригийн Шагдар
Ажилласан хугацаа: 1934.07-1937 он
Дорнод аймгийн Яамны даргаар Оригийн Шагдар 1934-1937 онд ажиллаж байсан.
Матад сумын 1 дүгээр багийн харъяат, ам бүл 9.
Дорнод аймгийн даргаар ажиллаж байгаад Тува улсад элчингээр томилогдон явах гэж байгаад баригдсан.
Тэрээр 1937 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Дээд Шүүхийн Тамгын газрын
39 дүгээр тогтоолоор 10 жил хорих ялаар шийтгэгдсэн байна. Харин 1962
оны ЦАЭК-ын 80 дугаар хурлын тогтоолоор цагаатгажээ.
Энэ үе бол 1934 оны 9 дүгээр сард хуралдсан МАХН-ын IХ их хурлын шийдвэр үндэсний соёл
боловсролыг хөгжүүлэх талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үе юм.
Японы империалистуудээс эх орноо батлан хамгаалах хүчийг зузаатгах, ЗХУ-тай найрамдлаа бэхжүүлэх үе,
Хуучны үзэл суртлын эсрэг тэмцэхдээ хувьсгалт агуулгатай, үндэсний
хэлбэртэй соёлыг хөгжүүлэн, бичиг үсэг сургах ажлыг тэргүүн зэрэгт тавьж
байсан үе байв.
Дорнод аймгийн Яамны дарга Дамбын Чагдаржав
Ажилласан хугацаа: 1937-1938 он
Дорнод аймгийн Яамны даргаар Дамбын Чагдаржав 1937-1938 онд ажиллаж байсан.
Энэ үе бол 1936 оны 3 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв хорооны 2 дугаар
бүгд хурлаас тус улсын гадаад дотоод байдлын тухай ялангуяа батлан
хамгаалах хүчнийг зузаатгах, ЗХУ-тай найрамдлыг бэхжүүлэх талаар
дэвшүүлсэн зорилт, лам нар сүм хийдийн талаар Намын төв хороо, Засгийн
газраас авсан арга хэмжээг хэрэгжүүлэх үе байжээ. 1937-1939 онд төмөр
зам тавигдаж, сургууль соёл хөгжиж эхэлсэн үе байлаа.
Энэ үед лам нарын талаар авсан хатуу бодлого хавтгайрч нийт лам хувраг, хуучин төрийн угсаатан зүтгэлтнүүд, үзэл бодол зөрсөн, ардын төрийн зүтгэлтүүдийг ч хувьсгалын эсэргүү, гадаадын дайсны холбоотон мэтээр элдэв нэр өгч үй олноор нь хэлмэгдүүлж байсан онцгой хүнд хэцүү үе байсан.
Дорнод аймгийн Яамны дарга Цэрэнгийн Лхамжав
Ажилласан хугацаа: 1938-1940 он
Дорнод аймгийн Яамны даргаар Цэрэнгийн Лхамжав 1938-1940 онд ажиллаж байсан.
Энэ үеийн нэг онцлог нь Халхголын дайнд ялалт байгуулахын тулд дотоод гадаадын хамтын хүчээр батлан хамгаалах хүчийг өргөтгөх, үзэл суртлын болон эд материалын бэлтгэлийг хангахад фондын болон бат бэх ар талыг бэлтгэхэд бүх ард түмэнд ойлгуулж "Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн эх оронч хөдөлгөөнийг өрнүүлж зохион байгуулах ажилд нам төрийн бүх бодлогыг чиглүүлж байсан онцлогтой.
Дорнод аймгийн Яамны дарга Намжилын Гунгаажав
Ажилласан хугацаа: 1940-1942 он
Дорнод аймгийн Яамны даргаар Намжилын Гунгаажав 1940-1942 онд ажиллаж байсан. Энэ үед 1939 оны 5-8 сарын хооронд үргэлжилсэн Халхголын дайн Монгол-Зөвлөлтийн армиудын баатарлаг тэмцэл, бат бэх ар талын хамтын хүчээр ялалтаар төгсч, энхтайван амьдралд шилжсэн.
1940 оны 3 сард МАХН-ын Х их хурал, 6 дугаар сард болсон улсын VIII их хурлуудын шийдвэрийг хүлээн авч, Намын их хурал, шинэ үндсэн хуулиа сурталчилж хэрэгжүүлэх ажил өрнөсөн онцгой үе байсан.
1942 онд мал сүргээ төрөл бүрээр нь өсгөж, ноос бэлтгэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлж өндөр амжилт гаргасны учир "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан нь аймгийн түүхэнд гараагүй өндөр үнэлэлт байлаа.
Дорнод аймгийн яамны дарга Даваагийн Дандар
Ажилласан хугацаа: 1942-1945
Дорнод аймгийн Яамны даргаар Даваагийн Дандар 1942-1945 онд ажиллаж байсан.
Энэ үе бол бүхэлдээ эх орны дайны үе байсан учир манай нам засаг 1936 оны Монгол Зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээгээр ЗХУ-д бүхий л бололцоогоороо туслах эх орны хөдөлгөөн өрнөсөн онцлогтой жилүүд байлаа.
1945.05.08 нд Герман бууж өгөх актанд гарын үсэг зурснаар дэлхийн 2-р дайн төгсч, даян дэлхийн энх тайван цаг ирсэн нь энэ үеийн онцлог юм.
Дорнод аймгийн Яамны дарга Намжилын Гунгаажав
Ажилласан хугацаа: 1945.12-1948.07
Дорнод аймгийн Яамны даргаар Намжилын Гунгаажав 1945-1948 онд 2 дахь удаагаа ажиллаж байсан.
Энэ үе бол дэлхийн II дайны дараа дэлхий дахины хүчний харьцаа болон
монгол орны гадаад харилцаанд онцгой өөрчлөлт гарч дэлхийн II дайны өмнө
ЗХУ, БНМАУ хоёр л капиталист ертөнцөөс ангид байсан бол дайны дараа
Европ, Азийн арван нэгэн орон капитализмаас салж социалист системд орж,
дэлхийн улс орнууд капиталист-социалист гэсэн хоёр системд хуваагдах
болсон нь олон улсын түүхэнд гарсан онцгой үйл явдал байлаа.
1947 оны 12 сард МАХН-ын ХI их хурал болж БНМАУ-ын ардын аж ахуй, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний хяналтын тоог баталсан нь манай улсын түүхэнд, удаан жилийн төлөвлөгөөтэй ажиллах ажлын эхлэл байлаа.
Чойбалсан аймгийн Хөдөлмөрчдийн Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга Бадралын Тойсом
Ажилласан хугацаа: 1948.07-1950.12
Чойбалсан аймгийн ХДХ- ын гүйцэтгэх захиргааны даргаар Бадралын Тойсом 1948-1950 онд ажиллаж байсан.
Энэ 1948-1950 оны үеийн онцлог нь анхдугаар таван жилийн төлөвлөгөө бий болсон, Улсын 9 дүгээр их хурлын шийдвэрээр сонгуулийн шинэ систем тогтсон,
морин өртөөний албанаас ардын аж ахуйтныг чөлөөлсөн, ардын аж ахуй бүр заавал биелүүлэх хуульчилсан хатуу төлөвлөгөөт даалгавартай болгосон үе.
Чойбалсан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Төмөрийн Содномдаржаа
Ажилласан хугацаа: 1950.11-1954.11 сар
Чойбалсан аймгийн АДХ-ын захиргааны даргаар Төмөрийн Содномдаржаа 1950-1954 онд ажиллаж байсан. Энэ үе бол анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний сүүлийн 2 жил юм.
Монголын ард түмэн сонгуулийн шинэ системийн үндсэн дээр 1951 оны 6 сард УИХ-ын сонгууль, орон нутгийн засаг захиргааны сонгуулийн дүн нь нам засаг ард түмний бат нэгдэл нягтралыг харуулсанаараа онцлог үйл явдал болжээ.
Газар тариалан, аж үйлдвэрийг хөгжүүлэн бүх хүүхдийг сургуульд хамруулж бүх нийтээр анхан шатны боловсролтой болгох зэрэг зорилтуудыг тавьж хэрэгжүүлсэн энэ үеийн онцлог байлаа.
Чойбалсан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Баатарын Дугар
Ажилласан хугацаа: 1954.2-1956.1 сар
Чойбалсан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Баатарын Дугар 1954-1956 онд ажиллаж байсан. Энэ үеийн онцлогийг 1967 онд хэвлэгдсэн МАХН-ын товч түүх номын 28-р талд " 1954-1961 он бол монголын ард түмэн социализмын үндсийг байгуулж дуусгах түүхэн зорилтыг үндсэнд нь шийдвэрлэж, БНМАУ. МАХН-ын үйл амьдралд үлэмж ач холбогдолтой шинэ үйл явдал гарсан үе гэж тодорхойлсон.
Өөр нэг онцлог нь Монгол улс дэлхийн социалист орнуудтай харилцаагаа бататган, эдийн засгийн харилцааг өргөтгөж соёлын талаар улам нягт хамтран ажиллах болсон үе.
Чойбалсан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Байрангийн Батсүх
Ажилласан хугацаа: 1956-1959 он
Чойбалсан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Байрангийн Батсүх 1956-1959 онд ажиллаж байсан. Товч намтар:
1921 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт төрсөн.
1949-1953 онд Намын боловсон хүчний дээд сургууль төгссөн.
Чойбалсан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Байрангийн Батсүхийг ажиллаж байсан үеийн онцлог /1956-1959 он/
Энэ үеийн онцлог нь 1954-1956 оны Б.Дугар даргын үеийн онцлогтой адил юм.
ЗХУКН-ын 20 дугаар их хурал 1956 оны 2 сард болж "Социализм”-д орсон
хүрээнээс гарч дэлхий дахины систем болон хувирсан явдал эрин үеийн гол
шинж болов гэж дүгнэсэн нь энэ үеийн онцлог юм.
Чойбалсан аймгийн ХДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Амаагийн Норовсамбуу
Ажилласан хугацаа: 1959.4.1960.4
Чойбалсан аймгийн ХДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар Амаагийн Норовсамбуу 1959-1960 онд ажиллаж байсан.
1959 онд хоршооллын хөдөлгөөн бүх орныг хамарч бүх баг, сум, аймгаараа
ХАА-н нэгдэлд элсэж нийт аймгуудын ардын аж ахуйтныг 90-100% хоршоололд
орж нэгдэлжих хөдөлгөөн яллаа.
Улаанбаатар ба аймгийн төвүүдэд гар үйлдвэр барилга тээвэр, хувийн жижиг өмчтөнгүүдийг хоршоолж дуусчээ. Хоршоолох ажил төв, хөдөөд дууссанаар улс ардын аж ахуйн нэгдсэн социалист систем бий болсон нь онцлог ололт юм.
1959 оны 3 сард МАХН-ын Төв хорооны 3 дугаар бүгд хурал болж БНМАУ-ыг 1958-1960 онд хөгжүүлэх төвлөгөөнд зарим өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, атар газрыг эзэмших аргаар үр тариалан аж ахуйг хөгжүүлэх шийдвэрийг гаргажээ.
Нэгдэлжих хөдөлгөөн ялснаар багуудыг татан буулгаж сумын засаг захиргааг үндсэн нэгж болгов.
Дорнодын Гурилын үйлдвэрийн ажилчид анхны социалист хөдөлмөрийн төлөө бригадыг санаачлав. Энэ бүхэн шинэ үеийн онцлог байлаа.
Чойбалсан аймгийн ХДХГЗ-ны дарга Монголжавын Лувсанчойбал
Ажилласан хугацаа: 1960.04-1962.04 сар
Чойбалсан аймгийн ХДХГЗ-ны дарга Монголжавын Лувсанчойбал 1960-1962 онд ажиллаж байсан. 1916 онд Улаанбаатар хотод төрсөн.
1923-1933 онд бага, дунд, Багшийн сургуулиудад суралцаж төгссөн.
Түүний удирдаж байх үеийн нэгэн онцлог нь 1960 онд Москвад болсон олон улсын коммунист ажилчин намуудын зөвлөгөөнд МАХН—ын төлөөлөгчид оролцлоо. Тус зөвлөгөөний мэдэгдэлд "Социализм дэлхийн социалист системийн бүх оронд шийдвэрлэх ялалт хийж хөгжлийнхөө шинэ үед орсныг онцлон тэмдэглэв”.
НҮБ-ын ерөнхий ассамблейн 13 дугаар чуулган 1963 оны 10 сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр батлан авчээ. Энэ бол монголын түүхэнд гарсан нэгэн онцлог үе юм.
Дорнод аймгийн АДХГЗ-ны дарга Чимэдийн Жалцаны ажиллаж байсан үеийн онцлог
Ажилласан хугацаа: 1962-1965 он
Дорнод аймгийн АДХГЗ-ны даргаар Чимэдийн Жалцан 1962-1965 онд ажиллаж байсан.
Энэ үе бол 1961 онд хуралдсан МАХН-ын ХIV их хурлын шийдвэр, III 5
жилийн төлөвлөгөөний өндөр зорилтуудыг хэрэгжүүлэн биелүүлснээр тус
оронд социализмын материал
Дорнод аймгийн АДХГЗ-ны дарга Чимэдийн Жалцаны ажиллаж байсан үеийн онцлог /1962-1965 он/
техникийн баазыг байгуулах талаар чухал алхам хийгдэх болно гэж их хурал заасан нь энэ үеийн онцлогийг тусгажээ.
Дорнод аймгийн АДХГЗ-ны дарга Янжингийн Жигжид
Ажилласан хугацаа: 1965-1970 он
Дорнод аймгийн АДХГЗ-ны даргаар Янжингийн Жигжид 1965-1970 онд ажиллаж байсан.
Энэ үеийн нэг онцлог нь 1961-1965 онд Польш Чехословак ЗХУ-ын удирдагчид
манайд зочилж найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж
шийдвэрлэсэн
Ю.Цэдэнбал тэргүүтэй манай төлөөлөгчид
1965 онд ЗХУ-д албан ёсны айлчлал хийж хоёр орны хоорондын улс төр эдийн
засаг соёлын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх үндсэн асуудлыг
шийдвэрлэж 1966 онд Л.И.Брежнев тэргүүтэй ЗСБНХУ-ын нам засгийн
төлөөлөгчид манайд
айлчилж, 1966 оны 1 сард БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд найрамдал хамтын ажиллагаа харилцан туслалцах тухай гэрээ байгуулжээ.
Мөн энэ хугацаанд Бүгд Найрамдах Нэгдсэн Араб улс, Ардын ардчилсан Бүгд Найрамдах Алжир улс, Афганистан, Цейлон, Лаосын Вант улс, Пакистан зэрэг Ази, Африкийн орнууд болон Их Британи, Франц, Австри, Швейцари, Финлянд, Швед зэрэг Еворпын хэд хэдэн орнуудтай дипломат харилцан тогтоосон зэрэг манай гадаад харилцаа энэ үеийн нэгэн онцлог байлаа.
Дорнод аймгийн АДХГЗ-ны дарга Балжирын Цэдэвсүрэн
Ажилласан хугацаа: 1970-1972 он
Дорнод аймгийн АДХГЗ-ны даргаар Балжирын Цэндсүрэн 1970-1972 онд ажиллаж байсан.
Энэ үеийн онцлог бол 1971 оны 6 сард МАХН-ын 13 дугаар их хурал болж 4 дүгээр 5 жилийн төлөвлөгөөний дүн гаргаж 1971-1975 оны улс ардын аж ахуйг хөгжүүлэх 5 дугаар 5 жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталсан үе.
Энэ үеийн өөр нэг онцлог нь: 1971 онд болох Ардын хувьсгал, МАХН, МХЗЭ-ийн 50 жилийн ойг амжилт бүтээлээр угтаж, тэмдэглэх онцгой үе байлаа.
Дорнод аймгийн АДХГЗ-ны даргаар Доржийн Лхаасүрэн
Ажилласан хугацаа: 1972-1983 он
Энэ үе бол улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх 4 дүгээр 5 жилийн төлөвлөгөөг дуусч, 5 дугаар 5 жилийн төлөвлөгөөний сүүлийн 3 жил, 6 дугаар 5 жилийн төлөвлөгөөний бүтэн үе, 7 дугаар 5 жилийн төлөвлөгөөний эхний 3 жилийн урт хугацааны үе байлаа.
1971 онд Намын 50 жилийн ойгоор МАХН-ын Төв хорооноос гаргасан "Нийгмийг өөрчлөн байгуулалтын түүхэн үе бүрт тохирсон 4 удаагийн программын биелэлтийг дүгнэж цаашдын зорилтыг тодорхойлсон үе байлаа.
Дорнод аймгийн АДХГЗ-ны даргаар Даашинхүүгийн Баатархүү
Ажилласан хугацаа: 1983-1991 он
Дорнод аймгийн АДХГЗ-ны даргаар Даашинхүүгийн Баатархүү 1983-1991 онд ажиллаж байсан.
1940 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн.
1969 онд МАХН-ын гишүүнд элссэн. ХАА-н эдийн засгийн мэргэжилтэй.
Түүний удрдаж байсан үе бол 1987 онд
хуралдсан МАХН-ын 18 их хурлаас баталсан 7 дугаар 5 жилийн төлөвлөгөөний
сүүлчийн 2 жил, Монгол улс 5 жилийн төлөвлөгөөтэй ажиллаж ирсний
сүүлчийн 5 жил буюу 8 дугаар 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн үе,
"МАХН-ын 18 их хуралд амжилт бүтээлээ хэн урьдчилан рапортлах вэ?” сэдэвт аян зохион байгуулсан үе байлаа.
Манай улсын гадаад харилцаа улам өргөжиж ЗХУ-аас үзүүлсэн ах дүүгийн тусламж Монгол-Зөвлөлтийн эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа улам бэхжиж, 6 дугаар 5 жилийн төлөвлөгөөний жилүүдэд ЗХУ-ын тусламжаар улс ардын аж ахуйд 150-иад барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан үе байлаа.
Дорнод аймгийн АДХГЗ-ны дарга Догдомын Дагвасүрэн
Ажилласан хугацаа: 1991-1992 он
Дорнод аймгийн АДХГЗ-ны даргаар Догдомын Дагвасүрэн 1991-1992 онд ажиллаж байсан .
1947 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн. Хүнсний үйлдвэрийн машин аппаратын инженер механик мэргэжилтэй. Энэ үеийн нэгэн онцлогийн тухай " МҮАН-ын түүхэн тэмдэглэл” номын 105 -р талд тэмдэглэхдээ " 1990-1992 онд” ажиллаж байсан эвслийн засгийн газрын үед Монгол орны нийгэм эдийн засгийн байдал хамгийн гүн гүнзгий хямралын үеийг туулсан юм” гэжээ.
Энэ үед Монгол Улсын Засгийн газар өмч хувьчлалыг цаг алдахгүй яаралтай хийх хууль гаргасан. Мөн чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх явдал байлаа. 1992 оны 2 сарын 20-нд ЧХН, БНН, МАН-ын иргэний ардчилсан жигүүрүүд нэгдэж 1992 оны 3 сарын 23-нд Нэгдсэн нам байгуулжээ.
1992 оны 4 сарын 15,16 нд МоАН-ын 2 дугаар их хурал болж УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалт, бусад намуудтай эвсэл байгуулах талаар хэлэлцэж, УИХ-ын сонгуульд МҮДН, НН тэй нэг эвсэл болж оролцох болсон тухай шийдвэр гаргаж, 1992 оны 4 сарын 23нд МоАН, МҮДН, НН –уудын удирдлагууд нэг эвсэл болохоор гэрээ байгуулж байсан зэрэг онцлог үе байлаа.
Д.Дагвасүрэн 1992-1996 оны хооронд Монгол улсын Их Хурлын гишүүнээр ажилласан.
Дорнод аймгийн Засаг дарга Дамдинжавын Батсүх
Ажилласан хугацаа: 1992-1996 он
Дорнод аймгийн Засаг даргаар Дамдинжавын Батсүх 1992-1996 онд ажиллаж байсан.
1946 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт малчны гэрт төрсөн.
Хүнсний үйлдвэрийн инженер-технологич мэргэжилтэй.
Энэ үе бол Монголын нам төрийн түүхэнд
олон чухал үйл явдлууд болж Монголын ардчилсан нам, Монголын үндэсний
дэвшлийн нам, Монголын социалдемократ нам, Нэгдсэн намын их хурлууд болж
намууд нэгдэхийг санал нэгтэй дэмжиж Монголын үндэсний ардчилсан нам
болж анхдугаар их хурлаа хийсэн үе. 1993 онд ерөнхийлөгчийн сонгууль
болж МҮАН, МСДН-ын эвслээс ерөнхийлөгч Пунсалмаагийн
Очирбатын нэр дэвшсэн.
1996 оны 6 сарын 30-нд болсон УИХ-ын сонгуулиар УИХ-д МҮАН, МСДН-ын ардчилсан холбоо эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал авч 1996 оны 7 сарын 18-нд болсон их хурлын сонгуулийн анхдугаар хурал сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрч тангараг өргөснөөр МҮАН, МСДН-ын ардчилсан холбоо эвсэл анх удаа төрийн эрх мэдэлд шилжсэн онцлог үйл явдал үе байлаа.
Дорнод аймгийн Засаг дарга Лувсангомбын Сүхбаатар
Ажилласан хугацаа: 1992-1996 он
Дорнод аймгийн Засаг даргаар Лувсангомбын Сүхбаатар 1992-1996 онд ажиллаж байсан.
Дорнод аймгийн Засаг дарга Доржийн Одбаяр
Ажилласан хугацаа: 2000-2004 он
Дорнод аймгийн Засаг дарга Доржийн Одбаяр 2000-2004 онд ажиллаж байсан.
Дорнод аймгийн Засаг дарга Цэвэгсүрэнгийн Жанлав
Ажилласан хугацаа: 2004-2013 он
Дорнод аймгийн Засаг даргаар Цэвэгсүрэнгийн Жанлав 2004 оны 11 сараас 2013 оны 12-р сар хүртэл ажиллаж байсан.
Дорнод аймгийн засаг дарга Сосорбарамын Ганбат
Дорнод аймгийн засаг даргаар Сосорбарамын Ганбат 2013 оны 12-р сараас өнөөг хүртэл ажиллаж байна.
Аймгийн архивын материал ашиглав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих