Гоодаль цэцгийг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл хэмээн үздэг. Мөн
гэр бүлийн аз жаргалын цэцэг гэх нь ч бий. Баяр баяслын энерги
ялгаруулдаг уг цэцэг нь зүрх судасны үйл ажил-лагааг сайжруулж, зүрхний
шигдээсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Олон эмэгтэй ажилладаг
байгууллагад тарихад сайн энерги цуглуулж, орчны уур амьсгалыг таатай
болгодог байна. Гоодалийн туяхан ишин дээрх далбагар навчин дундаас
зүрхэн хэлбэртэй час улаан цэцэг гардаг аж. Эмэгтэй хүний терсөн өдрөөр
болон нярайлсан эмэгтэйд гоодалийг бэлэглэж болно. Энэ цэцэг нь төдийлөн
нарийн арчилгаа шаардаад байдаггүй. Тиймээс айл гэр, албан байгууллага
гээд ердийн тасалгаанд хаана ч тарьж, ургуулахад тохиромжтой.
Арслангийн ордныхонд ээлтэй энэхүү, цэцгийг хар шороон хөрсөнд тарихад тохиромжтой. Долоо хоногт 2-3 удаа 200 гр усаар
усалж, 14 хоногт нэг удаа борддог. Гоодалийг сайтар ургуулах,
цэцэглүүлэх хамгийн гол хүчин зүйл нь цэцгийг амраах явдал юм. Амралт нь
өвлийн цагт болдог. Энэ үед усалгааг багасгана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих