Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бага насны хүүхэд залилж, эзгүй айлаас хулгай хийдэг гэх эмэгтэйг шалгаж эхэллээ.
Сэжигтэн нь 19 настай эмэгтэй У гэгч ба тэрээр бага насны хүүхдийг
хууран гэрт нь орж үнэт эдлэл, үнэ бүхий зүйлс хулгайлдаг байжээ.
Хэргийг шалгах явцад тэрбээр 2013 оноос хойш нийслэлийн зургаан дүүрэгт
20 удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдов. Иргэдэд
учруулсан хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна. Сэжигтэн У нь
бага насны нэг хүүхэдтэй, таван сартай жирэмсэн тул саатуулан шалгах
боложгүй болж хуулийн дагуу гадуур байцааж байгаа юм. Тиймээс дээрх
эмэгтэйд залилуулсан байж болзошгүй иргэдийг БГД-ийн цагдаагийн
нэгдүгээр хэлтэст хандахыг хүслээ.
Б.Гантуяа
montsame

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих