"Монгол мал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Таван хошуу мал сүргийн бүтцийн уламжлалт зохицолдоог алдагдуулахгүй байх, дэлхий дахины ач холбогдлыг эрхэмлэн үзэх, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шим, чанарыг сайжруулах, ачилга, уналга эдэлгээний чиглэлээр үржүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 6-р хуралдааны 9 дүгээр тогтоолоор "Тэмээ" дэд хөтөлбөрийг баталлаа. Дээрх тогтоолыг баталсны дагуу бойжуулж байгаа ботгонд 20000 төгрөгийн урамшуулал олгохоор болж, 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 740 ботго тоолуулж нийт 14.8 сая төгрөгийн урамшуулал малчдад олгохоор шийдвэрлэсэн. 2015 оны 02 дугаар сарын 23, 24 ны өдрүүдэд Чойбалсан хотноо "Тэмээн соёлын өдөрлөг-2015" арга хэмжээг зохиогдох гэж байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8080
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих