Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 7. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 2 хар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бодлоготой
байх өдөр. Өнөөдөр танаас маш чухал шийдвэр гаргахыг шаардах бололтой.
Өөрийн хүсэн хүлээж буй зүйлс, ажил хэргийн хамтрагчийн гомдол,
тэдгээрийг хэрхэн яаж засаж залруулах, байдлыг хэрхэн сайжруулах талаар
бодож дэнслэхийг од гаригсын зүгээс зөвлөж байна. Хуучин ажил төрлөө
дуусгаж, харин шинэ төслийн ажлуудыг таарч тохирох цагт барьж авахыг
зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Энэ
өдөр гэнэтийн бэлэг, хувь заяаны бэлгийг танд барих болно. Таны
амьдралд хамгийн хүндтэй байх нэгэнтэй уулзах уулзалт маш сайхан
амжилттай болох бололтой. Хувийн болон нийтийн ашиг сонирхлын хоорондын
тэнцвэрийг барих шаардлага гарч мэднэ. Өөрөө өөрийгөө хянах нь төгс
төгөлдөрт хүрэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Од
гарагсын таатай байрлал нь ажил мэргэжлийн салбарт ололт амжилттай
байхыг амлаж байна. Өнөөдөр та энгийн үеийнхээс хоёр дахин ихийг
амжуулж, хийж чадах болно. Мөнгө санхүүгийн байдал сайжрах бололтой.
Төсөвийг тань арвижуулахад тустай холын аялал хүлээж байна, эсвэл таныг
албан ажлын томилолтоор илгээж мэднэ. Шинэ албан тушаал, үүрэг
хариуцлагын хувьд ажил хөдөлмөр эхлүүлэхэд сайхан цаг үе байна.
Мэлхий (6/22-7/22)
Таатай
өдөр. Таны эрч хүч нь ажил хэргийн эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлөх ба
эхлүүлсэн ажлын дийлэнхийг амжилтад хүргэх болно. Цолмон гариг мэлхийн
ордны эмэгтэйчүүдийг ивээлдээ багтаах хэдий ч бумба болон арслангийн
ордныхноос болгоомжлох хэрэгтэйг сануулж байна. Мэлхийн ордны
эрэгтэйчүүд та бүхний хувийн амьдралыг тань алс хэтдээ өөрчлөх багагүй
мэдээ хүлээж байна.
Арслан (7/23-8/22)
Од гарагсын таатай байрлал нь бүхий л салбарт авьяас чадвараа сорих боломжийг танд олгоно. Хариу үйлдэл хийхэд аз од гийж, харьцаа холбоо сайжрах болно. Урьд хэзээ ч бүтэшгүй гэж үзэж байсан зүйлээ өнөөдөр хялбархан бүтээж чадна. Оюун ухаан, зөн билэг тань ямар ч хүнд байдлаас гаргана. Эмэгтэй арслангын ордныхон тулгарсан асуудлаа шийдэхийн тулд хамаг хүчээ дайчлах шаардлагатай. Санхүүгийн алдагдал, аль эсвэл хамтран зүтгэгчээс харилцаагаа таслах магадлал их байгааг анхааруулж байна
Охин (8/23-9/22)
Хариуцлагаа
бусадтай хуваалцах нь багаар ажиллах арга барилын талаар сайхан
сэтгэгдэл төрүүлэх болно. Оддын байрлал тийм ч таатай бус, таны эрүүл
мэнд сайнгүй байх төлөвтэй. Бэртэл гэмтэл авах буюу архаг өвчин үгдрэх
магадлалтай. Биеийн хүнд ажлаас зайлсхий. Хүмүүстэй харьцахаа хязгаарла,
ялангуяа танихгүй хүмүүстэй. Шинэ ажил эхлэхэд саад тотгор учирч
магадгүй. Тавьсан зорилгоо эргэн харж, өөрчлөх төлөвтэй.Хөл үймээн, их
ажилд дарагдан хүч тамир доройтох шинжтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ
ордны сурган хүмүүжүүлэгч, сурагч болон урлагийн хүмүүсийг амжилт
хүлээж байна. Төсвийн ажилчдыг ажлын амжилттай цаг үе тохиож байна. Эд
хөрөнгийн байдал дээшилнэ. Таны ажил хэргийн хүрээгээ өөрчлөхөд
хүргэхүйц санал хүлээн авна. Зөн билэгтээ бүү итгэ. Өөрийн бодол
санаагаа эрүүл ухаанаар үнэлж найзуудын зөвлөгөөг дага. Өнөөдөр амрагийн
асуудлаар эцсийн шийдвэр гаргах хэрэггүй гэж одод зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Мэдээлэл
боловсруулах, шинэ зүйл барьж авах, нээлт хийх өдөр. Гэхдээ хурдан үр
дүн нь гарна гэж найдах хэрэггүй. Таны санхүүгийн байдал найдваргүй
байна. Сэтгэлзүйн байдал мөн жилийн бүтээн босголтын материаллаг
байдлаас амжилт шалтгаална. Сэтгэл санаа тайван, өөдрөг байдлаа хадгал.
Хэрвээ таны тайван байдал алдагдаж буй мэт санагдвал хайр дурлалын
асуудалдаа анхаарлаа хандуул. Өөрийнхөө мэдрэмжид найдвал өөртөө
хэрэгтэй байгаа зүйлээ олж авах болно.
Нум (11/22-12/21)
Зорилготой
хүмүүст таатай өдөр байх болно. Энэ өдөр танд өөрчлөлт гарч халуун
дулаан уур амьсгал, урам зоригийг авчирна. Хэлэлцээр хийх, хуулийн
зөвлөгөө авахад энэ өдрийг зориул. Эрэлт нийлүүлэлттэй ажилд санаа
тавьж, одоогийн ажилдаа дур сонирхлоо нэм. Чухал ажилд, асуудлыг
шийдвэрлэхэд өөрийн зөн совингоо дага. Эрүүл мэнддээ анхаарч амин дэмтэй
хоол хүнс хэрэглэ. Ходоод хогийн сав биш гэдгийг өөртөө болон эргэн
тойрныхондоо сануул.
Матар (12/22-1/19)
Тавьсан
зорилгодоо хүрч, өөрийгөө ялан гарах өдөр. Ихэнх асуудлууд санхүүтэй
холбоотой байх учир хэн нэгэнд өрөө төлж мөн ахин зээл авах бололтой.
Тиймээс мөнгөний эрэлд гарна. Ойрын хамаатандаа тусал та бүх хүчээ
дайчлан тэмц. Хэрвээ хайр дурлалын харицаанд асуудал гарвал битгий санаа
зов. Зөвхөн урдаа байгаа ажлаа хийж байхад л бүгд хэвэндээ орох болно.
Хумх (1/20-2/18)
Сансараас
эрч хүч авах өдөр. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлт гарна. Шинэ
төлөвлөгеө ажил хэрэг бүтэхгүй байх магадлалтай. Худалдаа наймааны ажил
бодож байснаас өөрөөр эргэж, төлөвлөсөн томилолтууд хойшилно.
Амьдралын чадамж гэнэт буурах нь сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлнө.
Үл ойлголцол, хайр дурлалын асуудал гарна. Мөнгө санхүүтэй холбоотой
асуудлаас хол бай.
Загас (2/19-3/20)
Хоёрдмол
өдөр. Урдаа тавьсан зорилгыг биелүүлэхийг шаардсан мөн шинжлэх ухаан,
өөрийн танин мэдэх өдөр. Ажил дээрх гэрээ хэлэлцээр эсвэл үнэт зүйлсдээ
анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Эдгээр зүйлсээс таагүй
асуудал гарч магадгүй. Амралтын талаар мартах болно. Зөрүүдлэх, бүх
зүйлд манлайлах гэж оролдох мөн олон нийттэй ажиллах хүсэлгүй байх чинь
олон асуудалд оруулж болзошгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих