"Хүннү Эйр” нислэгийн компани дампуурсан тухай зарим сайтаар мэдээлжээ. Тодруулбал, улс орны эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор тус компани нислэгээ зогсоож, мөн Хонг Конгийн авиа компанийн барьцаанд орсон гэж мэдээлсэн байна. Энэ талаар "Хүннү Эйр” нислэгийн компанийн Ерөнхий менежер Г.Баясгалангаас тодрууллаа.
-Зарим сайтаар танай компанийг дампуурсан. Нислэгээ үйлдэж чадахгүй байгаа тухай мэдээлжээ. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийн эсрэг буруу ташаа мэдээлэл цацагдаж байна. Үндэслэлгүй мэдээлэл ам ам дамжин яригдаж байна.
-Хаашаа ямар ямар нислэг үйлдэж байгаа вэ?
-Орон нутаг, Манжуур, Хайлаар, Эрээний чиглэлд нислэгээ үйлдэж байна. Алсын зайны нислэг ирэх тавдугаар сар хүртэл түр зогссон байгаа.
-Ямар учраас алсын зайны нислэгээ зогсоосон юм бэ?
-Эдийн засгийн хямрал үүссэнтэй холбоотойгоор түр зогсоосон ч ирэх тавдугаар сард жуулчдын улирал эхлэхээр хямралын байдлыг харж байгаад алсын зайны нислэгээ үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэнэ. Гэхдээ алсын зайны нислэг үйлдэгдэхгүй байгаа ч бусад үйл ажиллагаа бүгд хэвийн явагдаж байна. Цагаан сараар гэхэд бэлэгтэй сугалаатай ажиллагаа зохион байгууллаа. Маш олон азтан тодруулсан. Энэхүү арга хэмжээгээ "АПУ”, "Суман гүн” компаниудтай хамтарч зохион байгуулсан.
-Танай нэг онгоц Хонг Конгийн авиа компанийн барьцаанд орсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Энэ бол өнгөрсөн оны намар болсон асуудал. Тухайн үед бид Хонг Конгийн авиа компаниас нэг онгоц түрээслэж авсан. Эдийн засаг хямралтай байгаа учраас түрээсээ түр зогсоох шийдвэр гаргаад түрээсийн онгоцоо буцааж өгсөн. Хэрвээ эдийн засаг, аялал жуулчлалын байдал сэргэвэл алсын зайныхаа нислэгийг сэргээхэд асуудалгүй.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих