Саяхнаас ийм нэгэн зар Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Урьд нь Улаанбаатараас мэргэшсэн хүмүүс ирж, хэдэн өдөр энд тэнд буун дуу гарч айдас хүйдэстэйхэн байдаг байсан болохоор энэ удаагийн арга зөв шиг санагдаж Чойбалсан хотын захирагчийн албанаас тодрууллаа.
Хэрлэн сумын төсөвт золбин нохой устгахад зориулж жилдээ чамгүй мөнгө төсөвлөдөг ч гаднаас ирсэн хүмүүсийн гарт очдог байсан мөнгийг сар шинэ ойртсон энэ өдрүүдэд аймгийнхаа ард иргэдийн амжиргаанд бага ч болов нэмэр болгох зорилгоор ”шинэ” арга сэдсэн нь энэ гэнэ.
Хотын захирагчийн алба том нохойг 6300, жижиг гөлгийг 1800 төгрөгөөр худалдаж авч байна. Зөвхөн энэ удаагийн золбин нохой худалдан авахад сумын төсвөөс 7 сая төгрөг төсөвлөжээ. Жилдээ Чойбалсан хотын хэмжээнд 2000 шахам нохой устгадаг гэсэн тоо байна.
dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8094
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих