Дэлхийг өөрчилсөн алим буюу "Apple” компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) нь 2011 оны аравдугаар сарын 5-ны өдөр хорвоог орхисон билээ. Жобс Дэлхийн IT технологийн түүхэн дэхь хамгийн алдартай хүмүүсийн нэгд үүрд тооцогдоно гэдэгт итгэлтэй байна.
Гурван сарын дотор дампуурлаа зарлах нь тодорхой болоод байсан APPLE-ийг аварч, арван жилийн дотор дэлхийн зах зээлд iPhone танилцуулах хэмжээнд хүртэл нь амжилттай удирдсан Стив Жобсын гол нууц нь юу вэ? Маш энгийн, Стив Жобс удирдлагыг гартаа авмагцаа өрсөлдөгчдийн зохиосон дүрмийн дагуу бус өөрийн зохиосон дүрмээр тоглож эхэлсэнд хамаг учир оршиж байна. Түүний өмнөх APPLE-ийн захирлууд DELL шиг, Microsoft шиг, SONY шиг байх гэж улайран, тэдний араас нэхэж байсан.
Харин Стив APPLE зөвхөн өөрийн гэсэн давтагдашгүй замаар хөгжиж, давтагдашгүй өвөрмөц, өөр бүтээгдэхүүнүүд хийж байж л ялалтанд хүрнэ гэдгээ мэдэж байсан. Тэгээд л APPLE бусдаас тэс өөр бүтээгдэхүүнүүд хийж эхэлсэн. Үүний эхний жишээ нь 1998 онд АPPLE-ийн худалдаанд гаргасан процессор нь монитор дотроо багтсан, дотор тал нь нэвт харагддаг iMac G3 All-in-One компьютер байсан бөгөөд уг компьютер худалдаанд гармагцаа зах зээлд борлуулалаараа тэргүүлж эхэлсэн.
Энэ явдал APPLE-ийг анх гар утасны зах зээлд ороход ч мөн давтагдсан. Тухайн үед BlackBerry-гээс эхлээд зах зээлд ноёрхож байсан бараг бүх ухаалаг утаснууд биет товчлуураар тоноглогдсон, жижигхэн дэлгэцтэй, утсанд зориулсан хялбаршуулсан үйлдлийн системтэй байсан. Гэтэл APPLE огт товчлуургүй, аварга том, олон хурууны даралт мэдэрдэг дэлгэцтэй, компьютерын зиндааны үйлдлийн систем суулгасан iPhone утсыг зах зээлд нэвтрүүлж зах зээлийг орвонгоор нь эргүүлсэн. Түүнчлэн бүх л компьютер үйлдвэрлэгч нар нөүтбүүк буюу зөөврийн компьютер үйлдвэрлэл рүү хошуурч байхад APPLE цоо шинээр таблет компьютерийн зах зээлийг бий болгон iPad үйлдвэрлэж эхэлсэн билээ.
Харин одоо бүгдээрээ энэ суут хүнийг ажилдаа ямар зарчмуудыг баримталдаг байсантай танилцацгаая.
1. Төгс төгөлдөрт тэмүүл
Стив Жобс бүтээлүүдийнхээ хамгийн жижиг хэсгүүдэд хүртэл маш их анхаарал тавьдаг байсан. Жишээлбэл iPod-ны танилцуулах ёслолын урьд шөнө нь "Apple”-ийн ажилчид төхөөрөмжийн чихэвчний оролтыг сольж, бүтэн шөнийг нойргүй өнгөрүүлжээ. Учир нь iPod-ны чихэвчний оролт нь чихэвчийг хийх үед үл ялиг няс хийсэн дуу гарах ёстой гэж тэр шийджээ.
2. Мэргэжлийн хүнтэй хамтарч ажилла
Компанийхаа борлуулалтын сүлжээг гаргахаасаа өмнө тэрээр "Gap” компаний Микки Дрекслерийг багтаа хөлсөлсөн байна.
3. Харамсах зүйлгүй cancel-даж чад
Жобс нь олон нийтийн гарт хүргэсэн бүтээлүүдээрээ ч тэр, бас
үйлдвэрлэлийг нь харгис өршөөлгүйгээр зогсоож, татан гаргасан
бүтээлүүдээрээ ч алдартай билээ. Жишээлбэл Жобс "Palm Pilot”- клоныг
бүтээх ажилдаа маш их хөдөлмөр, хүч зарцуулан ажиллаж байсан боловч гар
утасны бүх тоглуулагчийг зах зээлээс шахаж гаргана гэдэг ирээдүйг олж
харсныхаа дараа бүх ажлаа харамсах зүйлгүйгээр зогсоож, инженерүүдээ
iPod дээр ажиллуулж эхэлжээ.
4. Зорилтот хэрэглэгчдэд хэт найдах хэрэггүй
"Хүмүүс юу хүсээд байгаагаа мэддэггүй. Хүсээд байгаа зүйлийг нь өгөхөөс
нааш.”- гэсэн Жобсын алдартай үг байдаг. Тиймээс тэрээр өөрийгөө
хэрэглэгчийн байр сууринд тавьж, ямар нэгэн төхөөрөмжийг худалдаж аваад,
олон сарын турш түүнийгээ хэрэглэж, олон янзаар туршдаг байжээ.
5. Суралцах, судлах нь төгсөшгүй өрнөх үйл явц
"Apple”-ийн өмнөх бүтээлүүд дээр ажиллаж байхдаа Жобс "Sony” компаний
төхөөрөмжүүдийн хэлбэр дүрс, үйлдэл, шрифтийн байдал зэргийг их судалдаж
байжээ. Харин анхны "Mac”-ийн корпусан дээр ажиллаж байхдаа тэрээр
компанийхаа машины зогсоол дээгүүр эргэлдэж, герман болон итали
машинуудын гаднах бүтцийг судалж байсан аж.
6. Аль болох энгийн бай
Жобсын дизайны гол философи бол энгийн, хялбар байдал. iPod-ны хамгийн
эхний загварыг гаргаж байхдаа тэрээр дизайнерууддаа илүү товчлууруудыг
аль болох танахыг тушааж байжээ. Тэр дундаа асааж, унтраах товчлуурыг
хасахыг үүрэгдэж байв. Дизайнерууд гомдоллож, үглэж, дургүйцэн байж олон
хоног ажилласны эцэст алдарт дугуй хэлбэрийн товчлуурны бүрэлдэхүүнийг
бүтээжээ.
7. Нууцаа нууцал
"Apple” компанийхан дунд бусдад олон юм ярьж явдаг хүн нэг ч байхгүй.
Нууцыг задруулдаггүй чанарыг мэдээж өөрөө маш сайн хэвшүүлснийхээ ачаар
хамт олондоо дадуулж чадсан Жобсын шинэ бүтээл бүрийн танилцуулга нь
үргэлж дуулиан тарьж, тэр өдрийнхөө Дэлхий дахины мэдээ болж чаддаг.
Хэрэв өмнө нь хэн нэгэн нь нийтэд задалчихдаг байсан бол мэдээж хүмүүс
бүтээл бүрийг нь тэгж их хүлээхгүй л байсан байх.
8.Цөөн хүнтэй баг
«Macintosh»-ын анхны багт илүү ч үгүй дутуу ч үгүй 100 хүн ажиллаж
байсан. 101 дэхь ажилтан гараад ирвэл хууччуудын нэг нь түүнд зай тавьж
өгдөг журамтай байв. Жобс компанийхаа 100 хүний нэрийг л тогтоож чадна
гэж шийджээ.
9. Уурга, ташуураа тааруул
Жобс ерөнхийдөө хатуу дарга байсан боловч Apple-ийн ажилчдын хувьд
түүний гайхалтай хувь шинж чанар нь гол ажиллах урам зориг нь болж
байсан. Mac-ын анхны хувилбар дээр Apple-ийн ажилчид гурван жилийн турш
долоо хоногийн 90 цагаар ажиллахад юу хүргэсэн бэ? Жобсын зөн совин,
түүний байлдан дагуулал. Үүний ачаар нь Apple-ийн домогт Mac бий болсон
юм.
10. Анхны загвар дээр ажиллах буюу ноороглож байх
Жобсын бүтээсэн бүхэн нь ноорогтой байсан. Техник, програм хангамж,
"Apple” сэтгүүл нь хүртэл. Архитектор болон дизайнерууд нь сэтгүүлийн
нооргийг оффисоос нь холгүйхэн орших байранд нууцаар, бараг бүтэн жил
шахмын туршид хөдөлмөрлө
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих