Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид модон хонин жилийн хамгийн эхний тоглолтоо энэ сарын 28-нд 17.00 цагт хийх гэж байна. Тэд энэ удаад алдарт Ж.Вердийн"Травиата” дуурийг тоглохоор болжээ. Уг дуурийн гол дүр Виолеттад Монгол Улсын гавьяат жүжигчин, гоцлол дуучин Ө.Уянга, Флорад Ц.Арюна, Анинад Ш.Наранчимэг, Альфредэд Б.Батжаргал, Жермонд Э.Анхбаяр, Гастонд М.Даваадорж, Баронд Ч.Энхтайван, Маркизд Б.Алтанхуяг, Докторт С.Бат-Эрдэнэ, Жозефд А.Анар-Эрдэнэ нар тоглох юм байна. Удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдлаган дор цыган, испани бүжгүүдийг балетын жүжигчид бүжиж, найрал дуучид дуулж, симфони найрал хөгжим хөгжимдөнө.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8098
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих