УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэж хэл амнаас салдаггүй нэг хүн гарч ирэв. Морь унан бүргэдээр ан хийсэн хэрэгт буруудаж, сар шинийн баяраар бүжиглэж байгаа тун эв хавгүй зураг нь элдэв шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл түүний нөхөр ч бас багагүй барцадтай байгаа гэнэ. ШӨХТГ-аас 2013 онд Монгол банкны Ерөнхийлөгч, Барилга хот, байгуулалтын сайдын хамтарсан А-2/06 тоот тушаалаар батлагдсан "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран цемент, ган туйван нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй үнэ тогтворжуулах гэрээг байгуулж, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажилласан.г дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийхэд"Монос констракшн” ХХК, "Монтул” ХХК, "Бүрд констракшн” ХХК, "Очир ням” ХХК, "Мост интернешнл” ХХК, "Орд гео” ХХК, "Төмөр транс” ХХК, "Таван богд трейд” ХХК, "Кью эс си” ХХК, "Пума” ХХК, "Анимук” ХХК, "Мөнгөн балгиа” ХХК, "Энх дөлгөөн далай” ХХК, "Баялаг говь” ХХК, "БОСБД” ХХК, "БТТ Инженеринг” ХХК зэрэг нийт 44,900,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон юм.Энд нэр дурьдагдсан ихэнх компанийн боссууд АН-ын гишүүд. Тэр ч бүү хэл "Монос констракшн” ХХК-ны захирлаар УИХ-ын эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэгийн нөхөр ажилладаг юм байна.
shudraga.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8104
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих