Аугаа их Эх орны дайны 70 жилийн ойн баяраар Москвагийн Улаан талбайд болох цэргийн парадад анх удаа байлдааны роботууд оролцох гэнэ. "Дугуйт болон алхдаг 20 робот улаан талбайгаар явж өнгөрнө. Буудлагын болон их буугаар тоноглосон роботууд. Нэрийг нь хэлмээргүй байна, энэ бол төслийн нууц” гэж ОХУ-ын БХЯ-ны мэдээлэл зүй, робот техникийн эрдэм шинжилгээ судалгааны төвийн дарга хурандаа Сергей Хрипунов хэлсэн байна.
Хурандаагийн хэлсэнээр бол байлдааны ажиллагаанд робот ашиглах нь ёсзүйн болон хууль эрхийн хувьд асуудалтай гэнэ. Нөгөө талаар ОХУ-ын хувьд робот бүтээх бааз суурь байхгүй, тэгэхээр байлдааны роботод гадаадын материал ашиглаж болохгүй гээд бэрхшээл байгаа юм байна.
Юутай ч оросууд их ялалтын ойн баярын парадад роботууд явуулж гайхуулах нь ээ.
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8105
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих