Дорнод аймаг дахь гаалийн газраас 03.27 ны өдөр "Нээлттэй хаалганы өдөр” –ийг Политехникийн коллеж дээр зохион байгуулж энэ ажлынхаа хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилсанаас гадна "Хар тамхи ба цагаан тахал” сургалтыг аймгийн эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа.
2013 онд Монголын гаальчид, гаалийн хилээр нэвтрэх зорчигч, аж ахуйн нэгж, байгууллага, түүнчлэн бараа тээврийн хэрэгсэлд " Гаалийн тухай хууль” болон бусад хууль тогтоомжийн дагуу үзлэг шалгалт хийж, үзлэг шалгалтын явцад хууль тогтоомж зөрчсөн захиргааны 3020 зөрчил, эрүүгийн шинжтэй 117 зөрчил илрүүлж, зөрчилд холбогдогсдод 506 сая төгрөгийн торгууль ногдуулан 1.2 тэрбум төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн бөгөөд эрүүгийн шинжтэй зөрчлийн тоо өмнөх оныхоос 2.4 дахин өссөн гэсэн тоон үзүүлэлт байна. Дээр дурьдсан тоо баримтын тодорхой хувь нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой зөрчил эзэлж байгаа юм байна.
Төрийн ба төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаагаар хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ нэмэгдэж хүн ам, нийгмийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол болохуйц дүн гарч байна. Сүүлийн үед Монгол хүүхэд залуус хар тамхи мансууруулах бодист донтох явдал ихэсч аюулын харанга дэлдэх болов. Хар тамхи хэрэглэгчдийн тоо жилд гурав дахин нэмэгдэж байгаа гэнэ. Жишээлбэл: 2011 онд хийсэн судалгаагаар хар тамхи хэрэглэгчид 16000 –д хүрч, 2010 оныхоос гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хар тамхи дамжуулагч улс байхаа больж хэрэглэгч улс болсон, хамгийн аймшигтай нь хэрэглэгчдийн нас залуужиж 12-18 насны залуучууд болжээ. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэн политехникийн коллежийн оюутан, залууст сэрэмжлүүлэг болгох үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болсон бөгөөд сургалтад 260 гаруй оюутан оролцлоо.
Энэхүү сургалтад аймгийн эрүүл мэндийн газрын дарга Х.Хулан бусад мэргэжилтэний хамт оролцож хар тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл хийсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих