Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс,
Хүнс хөдөө аж ахуйн газраас хамтран Төрөөс малчдын талаар баримтлах
бодлого, малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрах хүрээг
өргөтгөх, тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангах, тэтгэвэр тэтгэмж,
төлбөр авах нөхцлийг бүрдүүлэх, даатгалын ач холбогдлыг ойлгуулах,
нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг малчдад сурталчилах болон
аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан малчдын нийгмийн
даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж
хэрэгжүүлсэн "Нийгмийн даатгалтай малчин 2014” болзолт уралдаанд
идэвхтэй оролцсон дараах багийн Засаг дарга нар болон малчдыг мөнгөн
шагналаар шагнаж Батламж гардуулав.
Дорнод аймгийн хэмжээнд "Нийгмийн даатгалтай малчин 2014” болзолт
уралдаанд шинээр 1001 малчин сайн дурын даатгалд хамруулан 100.0 хувьд
хүрсэн үр дүнтэй ажилласан байна.
1. Хамгийн олон малчин хамруулсан сумын Засаг дарга:
• Баяндун сумын Засаг дарга Б.Батжав.
• Цагаан-Овоо сумын Засаг дарга Ө.Амарсайхан.
2 Шилдэг нийгмийн даатгалын байцаагч:
• Баяндун сумын байцаагч Б.Долгорханд. Сайн дурын даатгалд нийт 327 даатгуулагч хамруулснаас 175 нь малчин. Шинээр 105 малчин,
• Цагаан-Овоо сумын байцаагч Б.Уранчимэг. Нийт 302 даатгуулагч хамруулснаас 174 нь малчин. Шинээр 102 малчин хамруулсан.
3. Хамгийн олон малчин хамруулсан багийн Засаг дарга:
• Баяндун сумын Түргэн багийн Засаг дарга Н.Энхтайван. Шинээр 49 малчин,
• Сэргэлэн сумын 2 дугаар багийн Засаг дарга Н.Даваадорж. Шинээр 47 малчин,
4. Хамгийн олон жил даатгуулсан малчин буюу Эзэн малчин
• Цагаан-Овоо сумын малчин Б.Болд-Очир Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд нийт 20 жил даатгуулсан,
• Баяндун сумын малчин Б.Батмөнх Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд нийт 20 жил даатгуулсан,
• Цагаан-Овоо сумын малчин Д.Мягмаржаргал. Туслах малчин 7 иргэн Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулсан,
• Баяндун сумын малчин Ж.Энхбат. Туслах малчин 5 иргэн Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулсан,
• Дашбалбар сумын малчин Б.Намжил. Нийгмийн даатгалын сайн дурын
даатгалд 2 туслах малчнаас гадна өөрийн нөхөр, 3 хүүхдийг сайн дурын
даатгалд хамруулсан байна.
"Нийгмийн даатгалтай малчин 2014” болзолт уралдаан зохион байгуулахад
биднийг дэмжин ажилласан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга
Ц.Уртнасан, аймгийн Засаг дарга С.Ганбат, Засаг даргын орлогч
М.Бадамсүрэн, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин болон идэвх
санаачилгатай оролцон хамтран ажилласан Та бүхэндээ хэлтсийн хамт олны
зүгээс Талархал илэрхийлье.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих