Тамхи татахад хүн тайвширдаг гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ ийм биш
болохыг эрдэмтдийн судалгаа харуулсан байна. Тамхичин хүмүүс ийм хорт
зуршлаас хол байдаг хүмүүсийг бодвол илүү их бухимдалд ордог гэж
судлаачид тогтоосон байна. Архаг тамхичид тамхи татдаггүй юм уу, тамхи
татахаа больсон хүмүүсээс 70 хувь илүү гүн хямралд ордог гээсн байна.
Ийм болохоор энэ хорт зуршлаас ангижирч байгаа хүн зөвхөн эрүүл
мэндээрээ төдийгүй сэтгэцийн хувьд ч эрүүлжинэ гэдгийг эрдэмтэд
онцолжээ. Эрдэмтэд 40-өөс дээш насны 6,5 мянган тамхичдыг хамруулан
судалгаа хийсний дүнд энэ бүхнийг тогтоосон байна.
Судалгаанаас үзэхэд эдний тавны нэг хувь нь сэтгэцийн гүн хямралд байдаг нь илэрчээ.
Судалгаанаас үзэхэд эдний тавны нэг хувь нь сэтгэцийн гүн хямралд байдаг нь илэрчээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8132
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих