Түр хугацаанд завсарлаад байсан Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай
хийх гэрээ хэлэлцээ өчигдрөөс үргэлжилж эхэллээ. Гэвч хөрөнгө
оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээрийн явцад зарим асуудал үүсч болзошгүй
бололтой. Учир нь, хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ хийх ажлын
хэсгийн гишүүн "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал
Я.Батсуурийг өчигдөр Авлигатай тэмцэх газраас саатуулж, цагдан хорих 461
дүгээр ангид хорьсон тухай мэдээлэп гарсан юм. Энэ талаар тус компанийн
хэвлэлийн албанаас тодруулсан ч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан
юм.
Зарим эх сурвалжийн өгсөн мэдээлпээр Я.Батсуурийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнгийн асуудалтай холбоотойгоор шалгаж байгаа аж. "Эрдэнэс Тавантолгой" компани нь Г.Дэнзэнгийн эхнэрийн "Говь Повер" компаниар нүүрс тээвэрлүүлэхээр 17 тэрбумын гэрээ байгуулсан байдаг. Гэвч энэ асуудал ил болж олны шүүмжлэлд өртсөнөөр "Эрдэнэс Тавантолгой" компанийнхан гэрээгээ цуцалсан билээ. Улмаар гэрээ цуцлагдсанаар 7.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн "Говь Повер" компанийн зүгээс "Эрдэнэс Тавантолгой" компанийг шүүхэд өгсөн юм. Ингээд шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулах замаар нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаснаар "Эрдэнэс Тавантолгой" компаниас "Говь Повер"-т 4.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэвч Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр "Эрдэнэс Тавантолгой" компаниас "Говь Повер"-т шилжүүлсэн мөнгийг авлигын шинжтэй хэмээн үзэж байсан ч Я.Батсуурь дарга үгүйсгэж байсан билээ.
Ийнхүү Я.Батсуурь захирлыг АТГ-аас саатуулсан бол МАХН-ын дарга Н.Энхбаяраас тус газрын ажилтнууд мөн баривчлахыг завдсан байна. Өмнө нь Н.Энхбаяр даргад ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, МАХН-ын байрыг битүүмжипж байсан удаатай.
Гэвч Н.Энхбаяр дарга эмчилгээгээ үргэлжүүлж хийлгэхээр Солонгос руу буцсан нь хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан гэж үзсэн бололтой. Албаны хүний хэлснээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр намын байрандаа байхад нь Авлигатай тэмцэх газрын ажилтнууд ирж саатуулахыг оролдсон нь энэ ажээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих