Хятадын зохиолч Зян Рунгийн бүтээл "Чонон сүлд” романаас сэдэвлэн, Францийн найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн "Чонон сүлд” уран сайхны кино энэ сарын 4-ны өдөр БНХАУ-д нээлтээ хийсэн. Ирэх баасан гаригт манай улсын кино театруудын дэлгэцнээ гарч, монголын үзэгчид энэхүү уран бүтээлийг тольдож эхэлнэ. Харин өнөөдөр "Чонон сүлд” уран сайхны киноны анхны үзэгч болох завшаан бидэнд тохиосон юм.
б
"Чонон сүлд” уран сайхны киноны анхны үзэгч болсон зарим эрхмийн сэтгэгдэл, оюун дүгнэлтийг кино төгссөний дараа сонссон юм.
Го.Аким: Дэлхийн хоёрхон соёл иргэншлийн нэг нь устлаа шүү гэдгийг л харуулсан
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт дуун хөрвүүлэгч/
а
Энэ киног хийхэд миний үүрэг өчүүхэн төдий байсан юм. Зян Рунгийг Монголд ирэхэд сэтгүүлч, орчуулагч Б.Төгсжаргал онгоцны буудлаас шууд дагуулж ирээд, надтай уулзуулсан. Анно энэ киног хийх гэж байхдаа монголд бол чоно тотем гэж байхгүй. Ерөөс бүхэл бүтэн ард түмнийг доромжилсон байна. Монголчууд бол чоныг алдаг болохоос хүндэлдэггүй гэсэн шүүмжлэл, их эсэргүүцэлтэй тулгараад нэлээн эргэлзсэн явсан. Монголд ирэхдээ.
б
Тэгэхэд миний "Тэнгэрийн нохой” англи хэлээр гарсан байсан. Би хоёуланд нь номоо өгсөн. Эндээс бид чонын зураг авна гээд үүрээр шахуу Дорнод явсан. Үнэндээ манай чононууд паркны чоно шиг зургаа авахуулаад зогсож байна гэж байхгүй. Анно зээрийн зураг нэлээн авсан нь сая кинонд гарч байна. Тэр шөнөдөө миний номыг уншаад монголчууд чоныг дээдэлдэг юм байна тиймээс кино хийж болно гээд Бээжинд очиж хэвлэлийн баг хурал хийчихээд яваад өгсөн. Р.Анхням кинонд тоглохын өмнө надтай уулзаж зөвлөгөө авч байсан. "Тэндээс чоныг дээш нь өргө гээд байх юм өргөөд юу хэлэх вэ” гэж надаас асууж байсан. "Тэнгэрийн амьтан тэнгэртээ буц даа” эд нар гээд миний хэлж өгсөн үгнүүд энэ дотор явж байна.
б
Би чоныг өмөөрдөг, чоно хамгаалдаг учраас тэр хядаж байгааг нь харахаар үнэндээ нулимс гарч байлаа. Холливудынхан л ингэж хийнэ дээ. Тиймээс энэ киног зарим нь эсэргүүцэж магадгүй. Юм гэдэг хартай цагаантай байдаг болохоор энд алдсан юмнууд байж л байна. Гэхдээ тэр биш, гол нь ном, кино нь ч тэр суурин соёл иргэншил нүүдлийн соёл иргэншлийг устгаж байна. Гол санаа нь тэр. Гадаадынхан тэрэнд нь болж Зян Рунгийн номыг олон хэлээр орчуулсан.
б
Манайхан зөндөө олон хүн шүүмжилсэн. Энэ чинь чонын тухай чоно мэдэхгүй байна гээд байгаа юм. Зян Рунг чоно мэдэхгүй нь үнэн. Гэвч дэлхийд байдаг хоёрхон соёл иргэншлийн нэг нь устлаа шүү гэдгийг харуулсан. Энүүгээрээ л энэ номын, киноны гайхамшиг байна гэдгийг би хэлэх байна.
б
Г.Мэнд-Ооёо: Их олон зүйлийг сэрж, ойлгож авах ёстой байх
/"Чонон сүлд” номын ерөнхий редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн/
ө
Зян Рунг гуайн "Чонон сүлд” романыг Д.Болдбаатар орчуулаад би анхных нь нооргийг уншсан. Тэгэхэд би үнэхээр сайхан зохиосон юм байна гэж бодож байсан. Хэвлэгдэж гарсны дараа уншигчид хоёр талтайгаар хүлээн авсан. Би бол эерэг талд нь хүлээж авсан хүний нэг. Миний төрж өссөн нутаг бол "Чонон сүлд” романы үйл явдал болж байгаа Олон булагийн талаас наахна. Зээрийн нутаг, чонын нутаг. Тийм учраас олон зүйлээр ойр.п
ө
Гэхдээ энэ романаас их түрүүнд, олон жилийн өмнө Д.Намдаг гуайн "Хөгшин чоно ульсан нь” гайхамшигтай тууж бичигдсэн. Олон жил дарагдаж, хаагдаж байгаад хэвлэгдсэн. Тэрнээс нэлээн хожуу манай Го.Акимын "Тэнгэрийн нохой” гэдэг сайхан ном гарсан. Би энэ номыг гарсан даруйд нь уншаад шүүмж бичиж байсан. Бидэнд чоноор дамжуулж, тэнгэрийн нохой сэвдээр дамжуулж үгээ хэлэх, хүмүүст хүргэх боломж байсан. Гэхдээ бид нар их дөжирсөн юм уу, өөрийн дэргэд ойр байдаг зүйлээ огт анзааралгүй харалган байдал, аль эсвэл нүд аниастай чих дүлий мэт өөрийнхөө юмыг үл хүндэтгэн хүлээж авдаг ийм байдлаас болсон юмуу нэг их сонирхол татахгүй байж байгаад л энэ роман гарсны дараа бас эргэж сэрсэн.
ө
Энэ романыг өнөөдөр дэлхий дахинаар олон сая хувиар хэвлэж, уншигчид хүлээж авахдаа үнэхээр энэ Акимийн хэлдгээр онгон зэрлэг байгаль, хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа нарийн нандин зүйл, өнөөдрийн суурин иргэншил болоод хотжилт уурхайжилт, хэтэрхий барилга байгууламж энэ сууршил бол үнэхээр онгон зэрлэг ахуйг сүйтгэж байна гэсэн. Энэ романыг анх уншихад ч надад ингэж санагдаж байсан. Киног үзээд энэ санааг гаргаж тавьсан нь харагдаж байна.
б
"Чонон сүлд” киноны дүрслэгээ, олон чоно зэргийг авсан уран чадварын хувьд үнэхээр гайхалтай санагдаж байна. Мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Бид энэ бүтээлээс их олон зүйлийг сэрж, ойлгож авах ёстой байх аа гэж бодож байна.
б
Ү.Хүрэлбаатар: Монгол хүний мөн чанарыг нээлт
/Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч/
а
Их сайхан санагдлаа. Мэддэг юмаа эргээд өөр өнцгөөс харахад их сонин, сайхан байдаг. "Чонон сүлд” роман бол миний ширээний ном. Тэндээс би монгол хүний мөн чанар гэдэг юмыг олж үзэх юмсан гэж дахин дахин уншдаг. Хүрэлбаатар гэдэг ямар хүн байна гэдгийг олж харахыг их хичээдэг.
ө
Энэ бол зүгээр ахуй амьдралын ч юм уу, чонын тухай кино биш гэдэг нь ойлгомжтой. Яг өнөөгийн манай улс төр, манай амьдрал ч эндээс харагдаж байгаа юм шиг надад санагддаг. Энэ кино монголын үзэгчдэд их амархан хүрэх байх гэж бодож байна. Роман нь бөөн шуугиан дэгдээсэн, хоёр хуваагдсан, кино нь ч бас тэгэх байх. Нэг хэсэг нь шүүмжилж, нэг хэсэг нь дэмжих байх. Удахгүй киноны нээлт болно. Уран сайхны нээлт төдийгүй үнэний нээлт, монгол хүний мөн чанарыг нээлт.
Д.Болдбаатар: Цахар аялгуугаар дуу оруулсан нь оносон санагдлаа
/"Чонон сүлд" номын орчуулагч, "Гэгээ" паблишны захирал/
б
"Чонон сүлд” уран сайхны киног Гэгээ паблишн, Ард даатгал групп, жүжигчин Анхнямтай хамтарсан хөрөнгө оруулалтаар оруулж ирж буй юм байна. Чонон сүлд номын орчуулагч, хятад судлаач, багш Д.Болдбаатар "Намайг энэ номыг орчуулахаас өмнө дөрвөн хүн орчуулж байсан юм билээ. Мөн дөрвөн компани оруулж ирэхийг хөөцөлдсөн ч би орчуулсан, Р.Анхням тоглосон гэдэг утгаараа бид сонгогдсон. Англи, хятад хэл дээр кирил үсгийн титртэй байх байсан. Харин ашгүй өвөрмонгол цахар аялгуугаар дуу оруулалт явагдсан юм байна. Үзэж байхад энэ нь оносон юм шиг санагдлаа” гэж ярьсан.
ө
б
"Чонон сүлд” роман дэлхийн 30 гаруй оронд орчуулагдсан ч кино хийхээс өмнө зөвхөн манай улсад найруулагчийн хамт ирж, Дорнод аймгийн Сэргэлэн сум, Хэнтий аймгаар очжээ. Найруулагч Жан Жак Анно, зохиолч Зян Рунг, киноны гол дүрийн зураач залуугийн бодит дүр болсон Чөн Жи Чин нарыг ирэхэд нь сэтгүүлч, орчуулагч Б.Төгсжаргал орчуулга хийж хамт явсан гэдэг. Тэрбээр гаднаас ирсэн хүмүүс онгоцноос буугаад л чонын тухай зохиол бичсэн эрхэмтэй уулзах тухайгаа хэлэхэд нь Го.Аким гуайтай уулзуулж байсан аж.
б
Маргааш 17:00 цагт Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад нэгэн зээрэг нээлтээ хийх монгол жүжигчин гол дүрийн эмэгтэйн дүрийг чадварлаг бүтээсэн, Оскарын шагналт найруулагчийн өвөрмөц, хурц шийдэл, уран чадвар бүхий "Чонон сүлд” уран сайхны киног таалан үзээрэй.
ө
Б.Бэхи
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих