БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анно "Чонон сүлд” киног бүтээсэн нь олон улсад хэдийнэ шуугиан тарьсан бүтээлийн нэг болжээ. Оскарын шагналт найруулагч Жан Жак Анног Монголчууд "Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоор нь сайн мэднэ.
"Чонон сүлд” уран сайхны киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон юм.
"Чонон сүлд” уран сайхны кино Францад хоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн бол, БНХАУ-д 19-нд нээлтээ хийсэн даруйдаа 7,5 сая америк долларын орлого олоод байна.
Харин Монгол дахь нээлт баасан гарагт 17.00 цагаас ‘Тэнгис’, 20.00 цагаас ‘Өргөө’ кино театрт болно. Монгол үзэгчид энэ киног Цахар буюу Өвөр монгол аялгаар хүлээн авч үзэх юм.
Ирэх оны Оскарын наадмын гадаад киноны төрөлд хамгийн их хүлээлт үүсгэсэн энэ киног Монголд албан ёсны эрхтэй гаргах гэрээг "Гэгээ паблишн” компани болон жүжигчин Р.Анхням нар киноны оюуны өмчийн эрхийг эзэмшигчидтэй хамтран байгуулжээ. "Чонон сүлд” киног Монголд албан ёсоор гаргах үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Монгол Контент” ХХК, ивээн тэтгэгчээр "Ард” санхүүгийн групп ажиллаж байна.
ontslokh.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих