Уг уулзалтад аймгийн ИТХ-ын ОНӨА-ны дарга Б.Батдорж, "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын төлөөлөл оролцож багийн Засаг дарга нарын саналыг сонссон юм. Хэрлэн суманд 2013 улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 багт иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт талбай баригдсан. Хотын төвийн орон сууцнуудын гаднах спортын болон хүүхдийн талбай, ахмадын чийрэгжүүлэлтийн талбайг СӨХ хариуцан арчлалт хамгаалалт хийгддэг. Гэтэл гэр хороолол дунд баригдсан спорт талбай хариуцах эзэнгүй, арчлалт хамгаалалт нь тодорхойгүй байна.
Энэ бүх орон нутгийн өмчийг сумын ЗДТГ өөр дээрээ бүртгэн авч тухайн багт нь хариуциулан өгөх нь зүйтэй юм. Харин баг нь орон сууцны дундах нийтийн эзэмшлийн эд зүйлийг СӨХ, гэр хорооллын дундахыг ойролцоох айл өрхөд урамшуулал олгон эзэнжүүлэх, засвар үйлчилгээ, гэрэлтүүлгийг Чойбалсан ОНӨҮ- газар хариуцах нь зүйтэй гэдэг саналыг багийн Засаг дарга нар хэлж байв. Мөн улсын төсвөөр хийгдэж байгаа ажлуудын зураг нь багийн дарга нарт ирдэггүй, хүлээлгэн өгч байгаа хөрөнгө нь үнийн дүндээ хүрдэггүй гэх зэргийг хэлж байсан юм. Багийн Засаг дарга нарын санал дээр үндэслэн нийтийн эзэмшлийн эд зүйлсийн арчлалт хамгаалалтыг шийдвэрлэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих