Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик Шварценеггерийн "Teen Vogue”сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр дуучин Майли Сайрустай болзох болсон юм.
б
-Манай сэтгүүл өнгөрсөн сар "18-25 насны эрэгтэй алдартнуудаас хамгийн царайлаг нь хэн бэ?” гэх санал асуулгыг уншигчдынхаа дунд явуулсан. Энэхүү санал асуулгад та тэргүүлсэн. Саналаа өгсөн хүмүүсийн ихэнх нь таныг "Аав шигээ гайхалтай харагддаг. 30 нас хүрэхээрээ хөлбөмбөгчин Дэвид Бэкхамтэй илүү төстэй болно” гэсэн?
-Баярлалаа. Олон нийт намайг аавынхаа нэр алдраар алдаршсан хэмээн харддаг. Би өөрийн хүчээр дүр авч, кинонд тоглосон ч олон нийт "Арнольд Шварценеггер хүүгээ өөр шигээ жүжигчин болгохоор шийджээ” гэх мэтээр бичдэг. Энэ бүхнийг уншихаар уур минь их хүрдэг. Анх удаа олон нийт намайг аавтай минь холбохгүйгээр сонгосонд талархаж байна. Аав, ээж минь үнэхээр гайхалтай хүмүүс. Тэд гайхалтай харагддаг. Би тэдний хүү болсноороо бахархдаг.
б
-Сайхан хариуллаа. Патрик нэг асуултад хариулаагүй өнгөрүүлчихсэн байна. Таныг "30 нас хүрэхээрээ Бэкхамтэй төстэй харагдах болно” гэсэн байсан. Энэ тухайд?
-Аан. Сайн мэдэхгүй байна. Би 21 настай. 9 жилийн дараа хэрхэн харагдахаа сайн мэдэхгүй. Амьдрал урт, тиймээс юу ч тохиолдож болно. Бэкхамтэй харьцуулсанд таатай байна. Би Бэкхамын фэн.
ы
-Өнгөрсөн жил хэд хэдэн уран бүтээлд тоглосон. Таны ирээдүйн амьдрал урлагатай холбогдох уу?
-Тиймээ. Би багаасаа л урлагт дуртай нэгэн байсан. Миний хүүхэд нас зураг авалтын талбайд өнгөрсөн гэхэд болно. Аавынхаа ачаар олон сайхан алдартай хүмүүстэй танилцаж, дотно нөхөрлөж явна. Би өөрийн хүчээр аав шигээ алдартай болохыг хүсч байна. Үнэнийг хэлэхэд би ааваасаа алдартай болохыг хүсч байна
б
-Таныг урлагийн хүн болно гэхэд гэрийхэн чинь хэрхэн хүлээн авсан вэ?
-Тийм ч таатай байгаагүй. Ээж их уурласан. Хүүхэд байхад аав, ээж хоёр байнга шахуу хэрэлддэг байсан. Ээж, аавыг гэртээ цаг гаргадаггүй хэмээн буруутгадаг байсан. Үнэнийг хэлэхэд аав кино санал авсан бол 2-3 сар гэртээ ирдэггүй байсан. Энэ бүхэн давтагдаасай гэж ээж минь хүсээгүй байх.
б
-Энэ асуултыг асууна гэж бодоогүй юм. Гэхдээ таны дээрх хариултаас болоод асуухаар шийдлээ. Аав, ээж чинь хэдэн жилийн өмнө салцгаасан. Энэ бүхэн дарамт учруулсан уу?
-Тиймээ. Нэг л өдөр тэд салцгаасан. Ээж над дээр ирээд Ирээдүйд хэнтэй амьдрахыг хүсч байна гэж асуусан. Би тэр 14, 15 настай байсан. Ээжийн асуулт надад их дарамт учруулсан. Тэд салцгаасан ч өнөөдрийг хүртэл сайхан харилцаатай байгаа нь надад таалагддаж байгаа.
бы
-Ярилцлагынхаа хоёр дахь хэсэг дуучин Майли Сайрустай холбогдож байна. Та нэг л өдөр түүнтэй авахуулсан зургаа инстаграм, фэйсбүүктээ байршуулж, олон сая фэнүүдээ гайхширалд оруулсан. Энэ мэдээлэл "Арнольд Шварценеггеркино урлагтаа эргэн ирлээ” гэх мэдээнээс илүү шуугиан тарьсан. Надад сонирхолтой байна. Та хоёр хэрхэн танилцаж, хайрын холбоо үүсгэв? -/Инээв/. Майли Сайрус бол гайхалтай бүсгүй. Надад таалагддаг. Бид хэдэн жилийн өмнөөс л нэг нэгнээ таньдаг байсан. б -Та хоёр үерхдэг үү? -Тийм. б -Майли Сайрус сүүлийн хэдэн жил муу охин болж хувирсан. Түүний тайзан дээр хийж буй үйлдэл олны дургүйцэлтэй нүүр тулж байгаа. Яг л галзуу хүн аашилж буй. Энэ бүхэн таалагддаг уу? -Майлид би хайртай. Тэр тайзан дээр ямар харагдах нь надад хамаагүй. ы -Чамайг олон охинтой нэр холбогдож байсныг чинь мэдэж байна. Майлигийн юун чамайг татав? -Тэр өөрийнхөөрөө байдаг. Бидний анхны болзоо үнэхээр хөгжилтэй болсон. Тэр анхны болзоондоо ирэхдээ бэлтгэлийн хувцас дээр өсгийтэй гутал өмчихсөн ирсэн. Бас нүүрээ будаагүй ирсэн. Бусдад таалагдах гэж хичээгүй нь надад таалагдсан. б -Та хоёр уулздаг болсны дараа аав, ээж чинь дургүйцлээ илэрхийлж байсан. Одоо ямар байна? -Үнэнийг хэлэхэд тэр хоёр надад бууж өгсөн. Одоо миний сонголтыг хүлээн зөвшөөрч байгаа. б -Саяхан та хоёрыг хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдсан? -Би хар тамхи хэрэглэж үзээгүй. бБ.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих