МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-т саатуулахыг завдсан. Чухам ямар шалтгаанаар тайлбарлаж байгаагаа тайлбарлаагүй гэдэг. Тэгвэл энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодрууллаа.
-АТГ-аас танд зарлан дуудах хуудас ирсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монголын ард түмэн гадарлаж байгаа байх. Би хийж байсан төрийн ажлаа өгөөд зургаан жил болж байна. 2009 онд ажлаа өгсөнөөс хойш улс төрийн үйл ажиллагаа, бизнес гээд ямар нэгэн хээл хахуулийн асуудал байхгүй. Монголд улс төрийн өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагуудаар дарамтуулж, ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаах буруу ёс, буруу соёл тогтчихоод байна.
-Таныг ямар асуудлаар шалгах гэж байгаагаа мэдэгдсэн үү?
-Тайлбарлаагүй. Намайг ямар асуудлаар шалгая гэж байгаа юм. Би хуулийн дагуу л ажиллана. Надад ямар ч таамаглал алга.
-Таныг өчигдөр 13.00 цагаас байцаалт өгөхийг шаардсан. Та очоогүй. Өмнөх удаагийнх шигээ албадан аваачвал яах вэ?
-Тэр үед надтай холбоотой мэдүүлэг авая гэсэн. Би хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд тэр асуудал угаасаа улстөржөөд явсан учраас би Үндсэн хуулинд заасан "Хүн өөрөө өөрийнхөө эсрэг эсрэг мэдүүлэг өгдөггүй. Өөрийнхөө хамаатан садан, ах дүү нарынхаа эсрэг мэдүүлэг өгдөгггүй” гэх эрхээ эдэлсэн. Гэхдээ би хангалттай мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд би хангалттай мэдүүлэг өгсөн гэж албан ёсны бичиг хүргүүлсэн. Гэтэл тухайн үедээ хууль хяналтын байгууллага огт мэдүүлэг өгөхгүй байгаа мэтээр эргүүлж мушигаад, 600 гаруй цагдаа намайг чирээд аваад явсан.
-Та одоо БНСУ руу буцах уу?
-Би болж өгвөл ирж очин баймаар байна. Намынхантайгаа ойр баймаар байна. Намынхан маань намайг ирээчээ гэж гуйдаг. Намайг Монголд ирэх юм бол баривчилсан шүү гэсэн мессеж хүртэл ирсэн. Сая битүүний өмнө би зүтгэсээр байгаад ирлээ.
-Хэнээс?
-Тодорхой шүү дээ. Ирдэг хүмүүсээс л ирлээ. Гэхдээ би тэр мессежээс айхгүй ирсэн. Энэ бүхний цаана улс төр явж байгаа. Хууль хяналтын байгууллагыг ашиглаж байгаа улстөрчдөд хандаж хэлж байна. Энэ бол хоцрогдсон арга. Үүнээс болих хэрэгтэй. Монгол ардчиллаараа бахархана гэж байгаа бол улстөрчдийнхөө өрсөлдөгчтэй улстөрийн аргаар өрсөрдөх хэрэгтэй.
Б.Анир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих