Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаан 2014 дүгээр оны 03 дугаар сарын 26 – ны өдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Үүнд :
- 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд өөрчлөлт оруулах.
- 2014 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах.
- Засаг даргын Тамгын газарт Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн мэргэжилтний шинэ орон тоог нэмж батлах.
- Сумын Засаг даргыг сонгох
Тус хуралдаанаар сумын Засаг даргад 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Шадавравжаагийн Пүрэвсүрэн, Ерөнхий боловсролын сургуулийн Бага ангийн багш Сүхбаатарын Туяа нар өрсөлдөж олонхын саналаар С.Туяа сонгогдсоныг аймгийн Засаг даргад уламжлаад байна.
БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих