МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас саатуулахыг завдсан талаар мэдээлсэн. Түүнийг ямар шалтгаанаар шалгах болсон нь тодорхойгүй байна. Харин уг асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр "Би хуулийн дагуу ажиллана. Намайг Монголд ирвэл баривчилна гэж мессеж ирсэн. Гэхдээ би айгаагүй ирлээ" гэх ярилцлага өгсөн юм. Тэгвэл "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт энэ тал дээр мөн л байр сууриа
илэрхийлжээ.
Тэрбээр "Н.Энхбаярыг шалгаж эхэллээ л гэнэ. Энэ хүн яагаад шалгуулж болохгүй байгаа юм бэ?
Засаглалын хямралыг өөрөө эхлүүлсэн хүн шүү дээ. Тэгээд ч одоо хилийн хориг тогтоож эх орондоо хүчээр амьдрах боломж олгож байх шиг.
Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүн Солонгосын эмнэлэг сайн юм чинь гэж хэлчихээд хээв нэг гадаад улс оронд орогноод байгаа нь ёстой хөгийн.
Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс эх орондоо амьдрах ёстой. Эх орон газар нутгаа зарж, төсвийн хөрөнгө завшиж баяжижчихаад гадаадад гарч зугатаагаад үхэхдээ ясаа тавинаа гээд ирнэ гэдэг бол арай дэндэнэ.
Н.Энхбаяр бол үнэхээр сайн шоучин. Яг нэг текстээр хэдэн ч удаа ярилцлага өгдөг юм. Нэг л их аав ээж, тавгийн идээ, газар нутгаа санасан хүн. Одоо болимоор юм.
Үнэндээ иймэрхүү хүмүүсийн нөлөөнд автаад байгаа Монгол төрийн дархлаа хөөрхий дөө!!!
Монголоо голж харьд шүтсэн үзлээсээ салцгаая.
Бид одоохонодоо зүрхгүй, сэтгэлгүй удирдагчдын буруу удирдлагаар ядарсан, зүдэрсэн харагдаж байвч Монгол хүн гэдэг бол Монгол л хүн шүү дээ" гэжээ.
Б.Анир
uls.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8198
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих