URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8203
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Нэгэнтээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар чуулга байгуулагдаад бараг арваад жилийн нүүр үзэж буй. Харин өнөөдөр хямрал, хэмнэх, нэгтгэх гэх мэт халхавчаар нийслэлийн Улаанбаатар чуулгыг Соёлын төв өргөөтэй нэгтгэх тухай хотын даргын захирамж гарчээ. Шуудхан хэлбэл Э.Бат-Үүл дарга урлагийн салбарт ажиллаж байгаа хэсэг хүмүүсийг гудамжинд гаргах гэж байгаа хэрэг. Энэ тухай дурдвал,
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл "Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гаргажээ. Тус захирамжид "Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаарх судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг томиллоо. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллах юм.
Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгын бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн тайланд судалгаа, шинжилгээг хийж, үйл ажиллагааг сайжруулах, өөрчлөн байгуулах талаарх санал боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгож, ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасан байна.
Яахав, албан захирамжид дурдаснаар тус хоёр байгууллагыг нэгтгэж, менежментийг сайжруулах, үйл ажиллагааг нь илүү боловсронгуй болгох тухай байгаа юм. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг хэн ч мэднэ. Энэ хоёр байгууллагыг нэгтгээд сайн менежмент хийгээд цааш явна гэдэг худлаа. Үнэн хэрэгтээ төсвийнхөө ачааллыг дийлэхээ больсон нийслэл маань нэг ч гэсэн байгууллагыг татан буулгаж санаагаа амраах гэсэн хэрэг шүү дээ.
Шуудхан хэлбэл нэгтгэх нэрээр Улаанбаатар чуулгыг татан буулгаж, ажилтан алба хаагчдыг нь гудамжинд гаргах гэж байгаа хэрэг шүү дээ.
Н.Дөл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola
Сэтгэгдэл бичих