"Цэцгийн ертөнц" энэ удаад "цэцэгсийн хаан" гэгддэг Цахирмааг онцолж
байна. Уг цэцгийг хятадууд төгс төгөлдрийн бэлгэдэл хэмээн үздэг аж.
Байгаа газартаа амьдралын баяр баясгаланг үргэлж бэлэглэж байдаг учраас
хүнийг сэтгэлийн хямралд орохоос сэргийлдэг байна. Цахирмаа нь хэд хэдэн
өнгөтэй байх бөгөөд тус бүртээ өөр өөрийн гэсэн утга санааг илэрхийлнэ.
Цагаан цахирмаа-Бодол санааг ариусгадаг
Шар цахирмаа-Уран бүтээлч чанарыг сэргээдэг
Ягаан цахирмаа-Бүсгүй хүнийг улам энхрий ялдам болгоно
Улаан цахирмаа-Ажилч хичээнгүй байдлыг нэмэгдүүлж, ажлын эрч хүч өгнө
Цахирмааг гэрэлтэй дулаан газар байрлуулах бөгөөд нарны шууд тусгалаас хамгаалж байнга навч, үндэс рүү нь шүрших байдлаар усална. Ингэхдээ цэцгийн сав бүхэлдээ хуурай болох үед усалдаг аж. Цахирмааг зөвхөн хөвдөн хөрсөнд суулгадаг. Хөрснөөсөө гадна үндэслэдэг тул сав бүхэлдээ үндсээр дүүрсэн үед шилжүүлж суулгах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. 14 хоногт нэг удаа бордоно. Цэцэг нь гурван сар болоод сарын дараа дахин цэцэглэх бөгөөд жилдээ 2-3 удаа цэцэглэдэг ажээ. Цахирмаа нь ойролцоогоор 20 мянга гаруй төрөл байдаг. Харин Монголд фаленопсис буюу эрвээхэй цахирмаа түгээмэл бий. Энэ төрлийн цахирмаа нь 20-25 хэмийн дулаанд сайн ургадаг. Агаарын чийгшил өндөр байгаа тохиолдолд хамгийн ихдээ 32 хэмд ургаж чадна. Цахирмаа цэцэглэхэд гэрэл чухал үүрэгтэй. Хэрэв байгалийн гэрэл хангалтгүй бол нэмэлт гэрэлтүүлэг тавьж өгөөрэй.
Б.БАДАМГАРАВ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих