Нэлээд хэл ам дагуулан Боловсролын газрын даргаар томилогдсон Алтанцэцэг
дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Тэрээр гадаадад сурах сурагтай
байгаа бол түний оронд Хавиргын авто замын боомтын дарга байсан
Төмөрбаатарын Гантулгыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Ойрын үед
нэлээдгүй халаа сэлээ энэ салбарт явагдаж байгаа. Нэгдүгээр сургуулийн
захирлаар Хэрлэн сумын ИТХ төлөөлөгч н.Цог, хоёрдугаар сургуулийн
захирлаар н.Лхагва нар томилогдсон. Мөн 6, 8, 11-р сургуулиудын
удирдлага ч өөрчлөгдсөн билээ.
Dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8225
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих