Нэгэн 3-н хүүхэдтэй аав өөрийгөө хамгийн чухал ажлыг хийж, гэр бүлээ
авч явж байгаа гэж боддог байж. Учир нь их завгүй ажиллаж
хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хийж, хооллож, хувцаслаж, бүх
зүйлийг болгодог гэтэл эхнэр нь өдөржин гэртээ зурагтны ард сууж кино
үзэж жаргалтай мэт санагддаг учраас эхнэртээ байнгын гомдоллож би л гэр
бүлээ болгож байна та нарын төлөө, та нарын төлөө гээд л...
Аав:Нэгэн өдөр бурханыг сорьж үзье гэж бодоод хэлж гэнэ та сонсож байна уу
Бурхан: Сонсож байна
Аав: Эхнэр намайг ерөөсөө ойлгохгүй юм яаж мөнгө олж гэр бүлээ авч
явааг та бид хоёрыг нэг өдөр ч гэсэн хүйсийг минь сольж өгөөч
Бурхан: Болно оо хүү минь
Маргааш
өглөө нь бурхан хүслийг нь биелүүлсэн байж ээ өглөө сэрэнгүүт
хүүхдүүдээ хувцаслаж, хооллож хичээлд явуулаад дараа нь нөхрийнхөө
хувцасыг индүүдэж бэлдээд цай уулгаад ажилд нь явуулсны дараа
хүүхдүүдийнхээ өрөөг, гал тогоо, том өрөөгөө цэвэрлээд хүүхдүүдийнхээ
хувцасыг угааж амарч чадаагүй байтал хүүхдүүд нь хичээлээ тараад орж
ирээд өлссөн хүүхдүүд хоол нэхэж цай хоол идүүлээд даалгаварыг нь
хийлгээд сууж байтал нөхөр ажлаа тараад ядарсан амьтан хоол идээд
өрөөлүүгээ орж амархаар орсны дараа гал тогоогоо цэвэрлээд хүүхдүүдээ
унтуулаад ядарсан хүн нөхрийнхөө хажуугаар ороод амрах гэсэн чинь нөхөр
эхнэрийнхээ үүргийг гүйцэтгэ гэхээр нь гүйцэтгээд тэр чигээрээ унтаад
өгчээ.
Маргааш өглөө
нь сэрээд бурханд хэлж гэнэ нэг өдөр бидний хүйсийг сольж өгснөөр би их
зүйл ойлголоо би л гэр бүлээ авч яваа юм байна гэсэн чинь биш байж
эхнэр эмэгтэй хүн л хамгийн чухал өдөржин завгүй бидний төлөө ажилладаг
юм байна та одоо буцаагаад сольж өгөөч гэтэл бурхан
- Болно оо миний хүү гэхдээ 9-н сар хүлээдээ урьд шөнө чи хөл хүнд болсон гэж хариулжээ.kkk
Үнэндээ эрчүүд бид гэр бүлээ авч яваа гэж боддог ч үнэндээ эхнэр хүн бидний төлөө завгүй өдөржин ажилладаг болохыг санаарай...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих