БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, БНАСАУ хоёр баллистик пуужин пуужингаар харважээ. Ойрын зайн эхний пуужинг өнөөдөр өглөө 06.30 цагт Хойд Солонгосын баруун эргээс Японы тэнгис рүү харвасан байна. Хоёр дахь пуужинг 10 минутын дараа буюу 06.40 цагт мөн тус байрлалд харвасан. Пууингууд тэнгист унахаасаа өмнө 490 орчим км зам туулсан гэж тус яамнаас мэдээлжээ. Өмнөд Солонгосын тал, дээрх пуужингуудыг нийслэл Пхеньянаас баруун өмнө зүгт 60 км-т орших Нампо хотоос харвасан хэмээн үзэж байгаа аж.
Америк, Солонгосын хамтарсан ээлжит цэргийн сургуулилт Солонгосын хойгийн байдлыг улам хурцдуулсан. Олон улсын шинжээчид БНАСАУ-ын талаас хоёр удаа баллистик пуужин энэ явдлыг АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж буйтай холбон тайлбарлажээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ /MEDEE.MN/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих