Дотоодын үйлдвэрлэгчид гурилын үнээ нэмэхээс аргагүй болсон юм байх даа гэтэл хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаагүй гэх Алтан Тариа компанийн гурилын үнэ 760 төгрөг хэвээрээ байгааг сонсоод бүр гайхлаа.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4 орчим их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ямар компаниуд авч, хэрхэн зарцуулав гэдгийг ШӨХТГ-аас шалгаж эхэллээ гэсэн мэдээ цацагдсаар 2 сарыг үзэв. Шалгалтын үр дүнг ард түмэн хүлээж байх зуур гурилын үйлдвэрүүд нь үнээ тогтвортой барих нь битгий хэл харин ч энэ мэтээр хуйвалдан өсгөж, бас "Бид тэр өгсөн зээлийг чинь төлөх гээд үнээ нэмэхээс аргагүй болчихлоо” гэсэн тайлбар хийж эхэллээ.
Шалгагдаж байгаа бол эдгээр газрууд ингэж улайм цайм үгсэн үнээ нэммээргүй юм, шалгаж байгаа гэж мэдээлчихээд юу ч хийхгүй байна уу эсвэл хуйвалдаанд нь оролцоод таг болчихов уу?
Энэ бүхний золиосонд ард түмний амьдрал өдөр өдрөөр улам л ядуурлын балчигт живж байгаад хэн хариуцлага хүлээх юм бол доо.
Батаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих