Японы эрдэмтэд 16 тэрбум жилийн хугацааг тодорхойлох нарийвчлалтай атомын цаг үйлдвэрлэсэн байна. Уг цагийг Токиогийн Их сургуулийн профессор Хидетоши Каторийгаар ахлуулсан судалгааны баг зохион бүтээжээ. Шинэ технологи гайхалтай үнэн зөв үзүүлэлттэй болохыг туршилтын үеэр баталсан байна. Харин энэхүү цагийг зохион бүтээсэн эрдэмтэд, багийн ажилчид "Энэхүү цагийн тусламжтайгаар манай гариг дээр өрнөсөн байгалийн өөрчлөлт, геологийн насжилтыг тогтоох боломжтой. Мөн манай гаригт өдгөө амьдарч буй амьтдын биологийн хувьсал өөрчлөлтийг тодорхойлоход дөхөм болно” гэж үзэж байгаа ажээ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих