Сар шинийн баяр өнгөрч айл бүр хэвийн боовоор "амьсгалж” байна. Монголын уламжлалт энэ идээгээр сүүлийн үед янз бүрийн амттан хийдэг болжээ. Энэ талаар та бүхэнд хүргэж байна.
Тахианы мах, хэвийн боовтой гарам масала хийж болно
"Сook club” нэвтрүүлгийн тогооч хэвийн боовоор хийх энэхүү жорыг гаргажээ.
Хийх заавар:
-Хэвийн боовоо буталж, жижиглэнэ.
-Тахианы махаа чигчий хурууны хэмжээтэй хэрчинэ.
-Сармис, улаан лооль, сонгиноо, луувангаа жижиглэн хэрчинэ.
-Улаан, шар чинжүүг том дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
-Тахианы махаа хайруулын тавганд хийж багахан тосонд шарж болгоно. Нэг
хоолны халбага Утсан чили амтлагч болон давс хийж амтална.
-Сармис, улаан лооль, сонгиноо хайруулын тавганд хийж хуурна. Гарам
масала, жижиглэн хэрчсэн цагаан гаа, утсан чили /1 х/х/, турмерик зэрэг
амтлагчууд болон луувангаа хийж хутган хуурна.
-Ногоонуудыг хуурч
болохын үед наргил модны самрын крем/coconut cream/ болон шарж бэлдсэн
тахианы махаа хийж дахин хутгана. Шар, улаан чинжүүгээ нэмээд хэсэг
болгоно.
-Аяганд хэвийн боов, гарам масалагаа хийнэ. Дээрээс нь жаахан яншуй, боовны үйрмэг тавиад амтат хоол бэлэн болно.
Хэвийн боовтой мак-н чиз хийгээрэй
Хийх заавар:
-Хэвийн боовоо буталж, жижиглэнэ.
-Бяслагаа үрэгчээр үрж бэлтгэнэ. Сармисаа жижиглэн хэрчиж эсвэл нухна.
-Цөцгийн тосоо саван хийж гал дээр тавина.
-Цөцгийн тос хайлж, буцалж эхлэхэд нь гурилаа хийж хутгана.
-Галаа багасгаад дээр нь хүйтэн сүү нэмнэ.
-Перец, давс болон бяслаг, сармис хийж хутгана. /Задь болон лаврын навч
хийж болно./ Бяслаг бүрэн хайлж, өтгөн сүмс бэлэн болно.
-Саванд
/шарах зууханд хийх зориулалттай/ буталсан хэвийн боовыг хийнэ. Үүн
дээрээ өтгөн сүмсээ хийгээд боовны үйрмэг болон нунтаг улаан чинжүү
цацна. Энэ нь өнгө болон амт нэмнэ. Ингээд 190 градуст халаасан шарах
зууханд хийж 15 минут болгоно.
Хэвийн боовоор хийсэн наполеон тортны жор
Хэвийн боовыг үйрүүлэн бутлаж олон төрлийн амттай нарийн боов хийж болно гэдгийг та мэдэх үү. Тэгвэл энэхүү аргаас хуваалцаж байна.
- Хэвийн боовыг эхлээд гараараа жижиглэн хугалана. Дараа нь сонин эсвэл торонд ороож алх, нүдүүрээр нүдэж жижиглэн бутлана.
- Эсвэл ногоо үрэгч, хоол процеслогч ашиглан нарийн жижиг ширхэгүүдтэй болгон бутлаж болно
- Ингээд өндөгний цагаан, хайлуулсан масло, сүү, элсэн чихэр /ванилийн охь хэрэглэж болно./, давс хийж сайтар миксэрдэнэ. Элсэн чихэр бүрэн уустал миксэрдэнэ
- Үүний дараа хэвийн боовны үртэсийг хийж савх эсвэл модон хутгаараар зуурч эхлэнэ. Хэвийн боовны үртсээр зуурсан учраас гурил бага зэрэг баржгар, бэржгэр болох болно. Гараараа сайтар эвэнд оруулж нухаарай. Нялцгай ч биш хатуу ч биш бэржгэрдүү атлаа биетэй зуурмаг болох болно. Шарах шүүгээг 135С хэмд халаагаад хавтанг мөнгөлөг цаас эсвэл хүнсний цаасаар бүрнэ. Ингээд гурилыг жигд нимгэн элдэж хавтан даар дэлгэж тавиад шарах шүүгээнд хийж 15-20 минут болгоно. Гаднаас нь харахад алтан шаргалдуу өнгөтэй болох болно. Хэт түлэхээс сэргийлээрэй. Хэрвээ танайх ил зуухтай бол цуйтангын гурил элдэж хайрдаг шиг халуун зуухан дээр жигнэж болгодог арга бас бий. Ингээд гурилаа шарах шүүгээнээс гарган 15 минут хөргөсний дараа хутгаар жигд хэмээр хэрчинэ. Дөрвөлжин хэрчиж болно эсвэл жигд дугуй хэлбэрээр хэрчиж ч болно. Энэ нь таны сонголт шүү. Энэ нь наполеон тортны маань үет давхаргууд тул ижил жигд хэмжээгээр зүсээрэй. Та бидний сайн мэдэх амттай, өтгөн орос молоког хэрэглээрэй. Ингээд давхар бүрд молоког жигд түрхэж нялна. Хамгийн дээд хэсэгт нь самарны үйрмэг цацаж өгвөл амттай болно. Эсвэл заавал молоко гэлтгүй нарийн боовны крем ашиглаж болно шүү. Ингээд хамгийн дээр нь тортыг нягтаршуулах хүнд зүйл тавьж хөргөгчинд хийж 2-3 цаг амраана
Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих