Аргаль угалз, тэх, гадаадад гаргах идлэг шонхорын тоо
толгойг үндэслэлгүйгээр нэг дахин нэмж агнах зөвшөөрлийг өнгөрсөн
онуудад өгсөн нь тухайн амьтны амьдрах чадвартай тоо толгой, нөхөн
үржлийн хувь хэмжээ, байршил, нутаг дахь аюул, дарамт зэргийг тооцохгүй
байгаа нь уг амьтан устаж үгүй болохын дохио гэдгийг Монголын байгаль
орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн хэлж байна.
Өнгөрсөн
онд тусгай зориулалтаар 28 аргаль угалз, 41 тэх агнах зөвшөөрлийг БОНХЯ
өгч байсан бол энэ онд аргаль угалз, тэхийн тоо толгойг тус бүр 20-иор
нэмэгдүүлсэн нь өмнөх жилүүдийнхээс нэг дахин өсчээ. Нэг жилийн дотор
олзворын агнуурыг ийм огцом нэмэгдүүлж болохгүйг мэргэжилтнүүд
анхааруулжээ.
Учир нь
Аргаль Угалз, Тэхийн эвэр жилд дунджаар 2,5 см орчим нэмж ургадаг.
Тиймээс агнуурын менежментийн төлөвлөгөө, нөөц тогтоолтыг шинжлэх ухааны
үндэслэлтэй хийх нь чухал ажээ. Хувийн аж ахуйн нэгжийн захиалга,
хөрөнгөөр хийгдэж буй нөөц тогтоолт нь ховор ан агнуураар бизнес хийх
явдлыг өөгшүүлж байна гэж "Зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэг”-ийнхэн
үзэж байна. Мөн Улсын Тусгай хамгаалалтад байдаг Говь-Сүмбэр аймгийн
Чойрийн Богд ууланд "Влук Монгол” компанид хоёр толгой аргаль, угалз
агнах зөвшөөрөл олгосныг цуцлах хэрэгтэйг онцолж байна. Түүгээр ч
зогсохгүй ирвэс судлах нэрээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг "Экологи
Шим мандал нийгэмлэг”-ийн үйл ажиллгаагаа зогсоохыг амьтан ургамлыг
хамгаалах дэлхийн өдрийн үеэр Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс
шаардсан байна.
UNEN.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8274
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих