УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр өөрийн цахим хуудаснаа Монголбанкнаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон их хэмжээний мөнгөний тоог, баримттайгаар нь дэлгэлээ.
Түүний өөрийн цахим хуудсандаа өгүүлснээр "Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга......гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримт. Мөн гэрээ дүгнэсэн актын дагуу 10 сэтгүүлчийн Сөүл явах томилолтын урьдчилгаа.....гэх мэт....” хэмээн бичжээ.
Ийнхүү Монголбанкны алдагдалтай ажилладаг шалтгаан болон бусдад өгсөн буцалтгүй хандив тусламж нэрийдлээр гаргасан мөнгө угаах үйл ажиллагааг илчилсэн нь өнөөгийн Монгол банкны удирдлагуудын буруу үйлдлийг олонд түмэнд илчиллээ.
Мөн түүнчлэн тэрээр энэхүү баримтуудыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид албан тоот явуулж, Монголбанкнаас гаргасан тушаалын хуулбар, шилжүүлэг тус бүрийн гэрээний хуулбарыг гаргаж өгөхийг хүссэн байна.
Эх сурвалж WWW.Fact.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих