09:00-13:00 цагт "Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь" хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнд болно. Хэлэлцүүлгийг Хууль зүйн яам болон Монголын эмэгтэйчүүдийн сангаас хамтран зохион байгуулж байна.
12:00 цагт: Монголын Үндэсний Сэтгүүлзүйн 102 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс уран бүтээлч, сэтгүүлчдэд шагнал гардуулна. Энэхүү арга хэмжээ Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн байранд болно
12:00 цагт: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр явуулж буй арга хэмжээний хүрээнд хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх зорилготой сарын хугацаатай аяныг ТББ-уудтай хамтран зохион байгуулахаар болсон байна. Энэ талаарх хэвлэлийн хурал Хууль зүйн яаманд болно.
12:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан дөрвөн настай охины асуудлаар "Ээж бүхний дуу хоолой" хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
17:00 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг салбар бvрийн төлөөлөл болсон 21 эмэгтэйд баяр хvргэж, хvндэтгэл vзvvлэх арга хэмжээ Төрийн ордонд болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих