Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 7. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 17. Санчир гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Биеийн
хүчний ачаалал авах, биеийн тамираар хичээллэх, удаан хугацаагаар
зугаалах, аялж жуулчлахад таатай өдөр. Найз нөхөдтэйгөө хамт цагийг
өнгөрөөн, харилцан ярилцах нь өөрийнхөө авьяас билгийг харуулах
боломжийг олгох ба эерэг сэтгэгдлийг авчрах болно. Өөрийнхөө санааг
бусдад тулгахгүй байхыг од гаригс зөвлөж байна. Амин чухал өөрчлөлтийг
шаардаж байгаа үйл явдалд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй.
Үхэр (4/20-5/20)
Сэтгэлийн
хямрал дагуулсан, хий хоосон итгэл найдвар төрүүлсэн хамгийн муу
өдрүүдийн нэг. Шинэ танилтай болох, хуучин танил, найзуудтайгаа хийх
уулзалт ярилцлага үл ойлголцолд хүргэж таныг ядраах болно. Ажил хэргийн
хамтрагчид болон ойр дотны хүмүүсийн тусламж дэмжлэгт найдахын
хэрэггүй. Энэ бүхэн таны өнөөгийн байдлыг улам хурцатгаж, ухаан санааг
самууруулан уур цухалыг төрүүлж магадгүй. Томилолтоор гэнэт явах
шаардлага гарах, эсвэл таагүй мэдээ хүлээн авч болзошгүй
Хамтатгах (5/21-6/21)
Энэ
өдөр биеэ сайтар барьж хатуужилтай бай. Элдэв төрлийн юманд бие
сэтгэлээр татагдахыг тэвчих хэрэгтэй. Төлөвлөсөн уулзалт ярилцлагыг өөр
өдөрт шилжүүлэх нь дээр байх болно. Гэнэтийн осолд орох, гэмтэл бэртэл
авах, ужиг хууч өвчин хөдлөхөөс сэргийлж биеийн хүчний хүнд хүчир ажил
хийлгүй, шинэ төсөл төлөвлөгөөн дээр ажиллахыгаа хойш тавих нь дээр
байна. Энэ өдрийг зусланд болон ой модонд өнгөрөөх нь сайн болохыг одод
зөвлөж байна. Унтахаас өмнө усанд орох, аль эсвэл хөлний хүйтэн ванн
хэрэглэхэд тохиромжтой
Мэлхий (6/22-7/22)
Орчлон
ертөнцийн зохицол, амар амгалан, үйл явдлын зөв өрнөлтэй өдөр. Урам
зориг таныг бүхэлд нь эзлэх тул түүнийг эсэргүүцэхгүй байхыг зөвлөж
байна. Та ажилд дарагдах ба арилжаа наймааны ажлын бараг бүгдийнх нь
эхлэлд урам хугарах болно. Иймэрхүү байдал нь таны ажил төрлийг
хүндрүүлнэ. Таны бодож байгаа шигээр бүх зүйл муу болчихоогүй байна. Ойр
дотны хүмүүс энэхүү сэтгэлийн хямралыг даван туулахад тусална.
Арслан (7/23-8/22)
Бага
зэрэг таагүй өдөр. Санамсаргүйгээр худалдан авалт хийх, аль эсвэл өмнө
өгсөн амлалт, үүргийн дагуу төлөх төлбөр тооцооны улмаас мөнгө
санхүүгийн байдал дордоно. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаа
урьдчилан тааж хэлэхийн аргагүйгээр өөрчлөгдөнө. Өөрийнхөө хийсэн алдаа
дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх, аль эсвэл бусдыг өршөөж уучилж
чадахгүй байхаас болж хэрүүл маргаан будлиан болж мэднэ.
Охин (8/23-9/22)
Болгоомжтой,
сэрэмжтэй байх өдөр. Хамтрагчаа үлгэр жишээ хүн мэт бодох эсвэл их
итгэх нь жинхэнэ үйл явдлын үнэн мөнийг ойлгоход саад болно. Гомдол ба
цөхрөлийг авчрах хууралт эсвэл худал амлалт байж болно. Эрэгтэйчүүд нь
шинэ сонирхолдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Таны сонирхол нь өөрийн
чинь чинээнд хүрэхгүй байж болно. Үл хөдлөх хөрөнгөө анхааралтай шалгах
хэрэгтэй. Хулгай эсвэл гал гарч болзошгүй. Анхаарал сэрэмжтэй байх нь
таныг аюул, осолоос зайлсхийхэд туслах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Зөрчилдөөнтэй
өдөр. Сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал өөрийн тань сул талыг бусдад
мэдрүүлж, ойр тойрны хүмүүст тань үл ойлголцох байдал үүсгэж магадгүй.
Гэр бүлийн хүндээ хэт өндөр шаардлага тавих нь танай гэр бүлийн тайван
байдлыг алдагдуулна. Өөрийн боломж бололцоондоо шүүмжлэлтэй хандахыг
одод зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Арга хэмжээ зохион байгуулах эсвэл гэр бүлийн дулаан уур амьсгалтай
холбоотойгоор олон магтаал сайшаал ирэх өдөр. Энэ өдөр төрсөн хүүхдийн
хувь заяа маш сайн байна. Гэр бүлийн асуудлыг энэ ордны бүсгүйчүүд дор
дор нь шийдвэрлэж гэрийн эзэгтэй гэдгээ мэдрүүлэх болно. Сайхан зүүд
зүүдэлнэ
Нум (11/22-12/21)
Өнөөдөр
эрч хүч сулрах өдөр. Эрүүл мэнддээ онцгой хандаарай. Хэрэв эргэлзээтэй
зүйл байвал түүний гарал үүслийг заавал олж мэдэх хэрэгтэй. Үүнээс
болж бяцхан асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Зарим нэг хүмүүс архинд
дурлаж магадгүй. Ахимаг насныхан ужиг өвчин сэдэрнэ. Мэргэжлийн эмч
шаардагдана. Эмчийн зөвлөгөөг хатуу дагахыг зөвлөж байна. Эс тэгвээс
өвчин улам гааршиж магадгүй.
Матар (12/22-1/19)
Амжилт
дүүрэн өдөр хүлээж байна. Идэвх чармайлттай байж хийе гэсэн бүхнээ
биелүүлээрэй. Хэрэв та ажлын уулзалт зохион байгуулсан бол түүнийгээ
өглөөгүүр хийгээрэй учир нь үдээс хойш зөв шийдвэрүүдийг гаргаж чадахгүй
байх болно. Идэвхтэй амралт, бяцхан хэмжээний баяр хий, хүүхдийн дуу
цангинасан газар байх нь таатай байна. Гэр бүлд болж буй нөхцөл байдлыг
өөр өнцгөөс хар.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр
эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Биеийн хүчний ажил хийх, нэгэн зэрэг
олон ажил эхлүүлэхээс татгалз. Ном унших цагийг тайван өнгөрүүлэх, ойр
дотныхонтойгоо харьцах, дуртай спортын төрлөөрөө хичээллэх нь таны
эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, цаашдын өдрүүдийг эрс хүчтэйгээр даван
туулахад туслана.
Загас (2/19-3/20)
Азтай өдөр. Санхүүгийн асуудалд болон худалдаа наймаа хийхэд таатай. Мөн мөрийтэй тоглоомонд таныг аз ивээнэ. Эрчүүдийг сонирхолтой хүнтэй танилцах болон романтик болзоо хүлээж байна. Харин энэ ордны эмэгтэйчүүдийг хамтрагчдаа өөрийн үзэл бодлоо хэт тулгахгүй байхыг зөвлөж байна. Өөрийнхөөрөө хэт аашлах нь хамтрагчаа гомдоох эрсдэлтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих