Хуримын ордон гээч байгууллагыг хувьчилж өөрийн мөнгөний машин
болгохыг санаархагчийн хараанд өртөөд байгаа. Энэхүү санаархалыг биечлэн
гүйцэтгэгчээр нь Гэрлэх ордоны дарга С.Үүрийнтуяа. 2013 онд 248 сая
төгрөгний цэвэр ашиг олж байсан байгууллага 2014 онд 30-40 сая төгрөгний
алдагдалтай ажилласан байна гэдэг бол ёстой л жаахан хүүхэд хуурах
гэсэн тэнэгдүүхэн санаархал гэдгийг ямар ч тооны ухаан хэлээд өгнө.
Тоо бодоод үзэхэд л хангалттай санагдана. Жилд 45,0-50,000 хос гэр бүлээ батлуулдаг гэж бодоход яавч ашиггүй ажиллах учиргүй. Нэг хосыг бүртгэхдээ 750-850000 төгрөгийн хураамж авдаг. Тэгэхээр ямар их мөнгөний тоо гарах нь тодорхой биз.
Өнгөрсөн 40 орчим жилийн хугацаанд үргэлж ашигтай ажиллаж улсын сангаас санхүүгийн дэмжлэгэ авч байгаагүй ёстой л мөнгөний машин болсон цорын ганц төрийн өмчит байгууллага маань өнөөдөр ашиггүй ажиллах болсон шалтгаан юу вэ. Эсвэл манай улсад эдийн засгийн хямралаас болоод залуу хосууд маань гэрлэх ёслолын ордонг зорихоо больсон гэвэл бас л ХУДЛАА.
Ардчилал нэрээр төрийн өмчит байгууллагыг агнадаг ээлжит лобид Гэрлэх ёслолын ордон орсон нь харамсалтай. За тэгээд хувьчилалаа гэхэд улсын байгууллагыг үнэгүйдүүлж байж өөрийн болгодог муу зантай ХАНАХ СЭТГЭЛГҮЙ эрхмүүдэд ханахгүй байна уу гэж асуумаар. Урьд нь Ард, Хүүхэд залуучуудын театр, АПУ, Гутлын үйлдвэр, Геологийн лаб, Сүлжмэл, Паркын газар бүгдийг нь энэ мэтээр үнэгүйдүүлж авсан улиг болсон аргаа хэрэглэх гэж улайрах нь юу билээ.
Эх сурвалж WWW.FACT.MN
Ч.Мөнхбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих