Аймгийн Засаг дарга С.Ганбат аймгийн музейн үйл ажиллагаатай танилцлаа.Музейн дарга Н.Энхбаяр аймгийн музейн өнгөрсөн онд хийж хэрэгүүлсэн ажлууд болон шинээр байгуулсан төрөлжсөн танхимуудынхаа талаар танилцуулсан юм.Өнгөрсөн жилд музей өөрийн төсөв болон аймгийн Засаг даргын зүгээс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг,иргэд байгууллагуудын дэмжлэг хандиваар музейн үзмэрүүд, сан хөмрөгөө баяжуулж социализмын үед буюу 1980-аад онд эдлэж хэрэглэж байсан эд зүйлсийг байршуулан шинэ танхим тохижуулж,мөн Боловсролын танхимыг шинээр байгуулсан байна.Засаг даргын зүгээс нутаг орныхоо түүхийг хадгалан хүүхэд залуус гадаад дотоодын жуулчдын үзэж сонирход анхаарч ажиллах, музейн үзмэрийг баяжуулах,барга угсаатаны танхимыг нэмж тохижуулахад зарим нэг хүмүүстэй холбож өгөх бодолтой байгаагаа илэрхийлсэн.Мөн музейн зүгээс орон нутгийн музейн төрөлжсөн байдлаараа улсдаа тэргүүлж байгаа,энэ чиглэлээр бусад аймгийн музейн ажилтанууд туршлага судлах ,семинар зөвөлгөөнийг нутагтаа зохион байгуулах ажилд аймгаас дэмжлэг хүссэн бөгөөд аймгийн зүгээс дэмжихээ илэрхийлсэн юм.Сүүлийн жилүүдэд аймгийн музейд ирэх гадна дотны хүмүүс их байгаа, үзэгчид тасрахгүй болсон байна.
Dornod.gov.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих