Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байжээ.
Улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ
Афганистан, Ангола, Армени, Азербайжан, Беларус, Буркина Фасо, Камбодиа, Хятад /зөвхөн эмэгтэйчүүд/, Куба, Гүрж, Гвиней-Бисау, Эквадор, Казахс¬тан, Киргизстан, Лаос, Македон /зөвхөн эмэгтэйчүүд/, Мадагас¬кар /зөвхөн эмэгтэйчүүд/, Молдав, Монгол, Непал /Зөвхөн эмэгтэйчүүд/, Орос, Тажикистан, Туркменстан, Уганда, Украин, Узбекстан, Вьетнам, Замби зэрэг улсуудад энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж.
Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ихэвчлэн эрчүүд эмэгтэй найз нөхөд, ээжүүд, эхнэрүүд, үерхдэг бүсгүй, охин ангийн охид гэх мэт охид бүсгүйчүүддээ бэлэг өгч, баярлуулан тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн "Ээжүүдийн баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд нь ээжүүд, эмээ нартаа бэлэг өгч баярлуулан өнгөрүүлдэг аж. Ингээд зарим орнууд Мартын 8-ны баярыг хэрхэн тэмдэглэдэгийг сонирхуулж байна.
Хятад
Жил бүрийн энэ өдрийг манай урд хөршийн ард түмэн эмэгтэйчүүдийн амралтын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Хятадын зарим хотууд бүр хоёр өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их хайртайгаа илэрхийлэн бэлэг өгч баярлуулдаг аж. Дашрамд дурьдахад, бүх л эрчүүд ямар нэгэн бэлэг авахаар дэлгүүрүүдийг зорьдог тул энэ өдөр бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их ашиг орлоготой байдаг гэнэ.
Орос
Манай хойд хөрш маань мөн л адил тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Урин хаврын эхэн үед болдог тул ихэнх хүмүүс гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг аж. Харин зарим нь найз нөхдийнхөө гэр бүлд зочлон өнгөрүүлдэг байна. Эрчүүд цэцгийг, сэтгэлийн үгээ бичсэн мэндчилгээ, шоколад, бусад бэлгийн хамт ээжүүддээ, эхнэрүүд, эмээ, эгч, охиддоо бэлэглэдэг гэнэ. Харин зарим орос эрчүүд бүхэл өдрийн турш аяга, таваг угаан, хоол хийж, хүүхдээ асарсаар өнгөрүүлдэг бөгөөд харин эхнэрүүд нь найзуудтайгаар наргиж цэнгэж тэмдэглэдэг аж.
Герман
Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийн тэмдэглэ-дэг байсан байна. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байжээ. Тиймээс хоёр Германи нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больсон. Тэд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард "Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна.
Итали
Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай. Харин оройн цагаар шөнийн цэнгээний газрууд эмэгтэйчүүдэд тасалбаргүй үйлчилдэг аж. Тус улсад 1946 оноос хойш мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэхүү өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна.
Болгар

Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна.
24tsag.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8313
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих