УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Монголбанкны талаар нэгэн ноцтой байж болохуйц мэдээллийг цацсан юм. Тэр нь "Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга......гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримт. Мөн гэрээ дүгнэсэн актын дагуу 10 сэтгүүлчийн Сөүл явах томилолтын урьдчилгаа” зэрэг буцалтгүй тусламж үзүүлсэн тухай юм.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга Төрийн ордонд энэ талаараа албан ёсоор мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ " Монголбанкны удирдлага одоогийн байдлаар надад ямар нэгэн хариулт ирүүлээгүй байна. Бие даагч гишүүдийн хамтарч урд нь хоёр ч удаа Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах саналыг их хуралд тавьж байсан. Харин энэ удаа ийм их хэмжээний мөнгийн иймэрхүү байдлаар үрэн таран хийсэн учраас түүнийг дахин огцруулах асуудлыг өргөн барина. Миний бие Монголбанктай холбоотой хоёр нүүр материалыг хүлээж авсан. Мэдээж эх сурвалжаа нууцлах болно. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хувиар гэрээнийхээ хуулбарыг тушаалынх нь хамт явуулна уу гэсэн хүсэлтийн Монголбанк руу явуулсан. Одоогийн байдлаар хариулт ирээгүй байна. Ер нь бол Монголбанкны хуулинд ийм байдлаар буцалтгүй тусламж олгоно гэдэг зүйл огт байхгүй. Улс орны байдал ямар байгаа билээ. Эдийн засгийн хямралаас болж жирийн иргэд ямар амьдарч байна. Гэтэл тэд ийм хариуцлагагүй, дэндүү сэтгэлгүй зүйл хийсэнд үнэхээр бухимдаж сууна. Н.Золжаргалыг огцруулах асуудлыг дахин УИХ-д өргөн барина” гэсэн юм.
Энэ үеэр түүнээс сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.
-Хэрвээ Монголбанкнаас ямар асуудалгүй гэсэн тайлбарыг өгвөл та өөрийн баримт нотолгоогоо хамгаалж чадах уу?
-Баримт бол баримт. Хэрэгтэй гэж үзвэл шүүхэд баримт нотолгоогоо гаргаж өгөх байх. Би УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу л шаардлага тавьсан. Энэ талаар би урд нь чуулган дээр сөхөж асуусны дараа Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан над дээр амьсгаадчихсан гүйж ирээд тийм зүйл огт байхгүй гишүүнээ гэж байсан. Хэрвээ нотлогдох юм бол тэр хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой.
-Монголбанкны хуулинд иймэрхүү тусламж, тэтгэлэг өгнө гэсэн зүйл байдаг юм биш үү?
-Хэрвээ тэд улс орныхоо төлөө Монголбанкны үйл ажиллагаад гар бие оролцох сэтгэлтэй байвал элдэв зүйлгүй ажиллах ёстой. Өнөөдөр бид ямар "инээдэмтэй” нөхцөл байдалд байгаа билээ. Гэтэл ганцхан хувиа бодоод улс орноо шантаажлаад байвал бүтэхгүй. Тийм сэтгэлгүй хүн байвал төрийн албанаас гарах хэрэгтэй.
-Олон улсын жишигт ч гэсэн боловсон хүчнээ дэмжих гэдэг зүйлийг нэлээд ярьдаг. Ийм бодлого байдаг гэж сонслоо?

-Надад байгаа ганцхан нүүрийг дүнгэж үзэхэд гурван тэрбум гаруй болно. Би сэтгүүлчдийг ийм зүйлд автахгүй байгаасай гэж бодож байна. Олон улсын жишиг ийм байж болно. Тэгвэл ер нь бүгдээрээ л олон улсын жишгээр байх ёстой. Ахмадууд нь олон улсын жишгээр өндөр тэтгэвэр авч, ажилчид нь өндөр цалин авмаар байна. Улс орны эдийн засаг яамар байгаа билээ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй шүү дээ. Хэрэв мөнгө өгөхгүй, лиценз өгөхгүй бол Монголын төрд ажиллахгүй гэж байвал тэр хүн түргэн зайлаад өгөх нь зөв.
24tsag.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8314
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих