Миний сайн танил 9911... дугаартай гap утас барьдаг юм. Тэр том дарга,
нэрд гарсан бизнесмэн ч биш жижиг аж ахуй эрхэлдэг нэгэн. Түүнтэй
хэсэгхэн хугацаанд ч хамт байхад нэн яршигтай санагддаг. Утас нь үргэлж
янгинана. Огт таньж мэдэхгүй дугаараас ихэвчлэн залгана.
Хэрэгтэй хүн л залгаж байгаа юм байх гээд утсаа авахаар гуйлга гуйна,
гэрээ цэвэрлүүлэх үү, тоос сорогч авах уу, ус цэвэршүүлэгч тавиулах уу
гэх зэргээр эд бараа санал болгодог бизнесийнхэн байсхийгээд л утсадна.
Дахиж энэ утас руу бүү утсад хэмээн зөвлөж, зэмлэх хослуулан хэлээд ч
нэмэргүй. Байсхийгээд л залгаж бүр залхаана. Ийм утастай хүнийг их л
баян гэж бодсоноос амар заяа үзүүлдэггүй бололтой.
Аж ахуй эрхлээд, олонд танигдаад ирэхээр бас нэгэн төрлийн бизнес
эрхлэгчид ээрэгдэхийг яана. Оны, салбарын, бизнесийн ер юу юуны ч юм
тэргүүн болсныг дуулгаад "Та төдөн зуун мянган төгрөгтэй ирж, ёслолын
арга хэмжээнд оролцож дурсамжаа гардан авна уу" гэх зэргээр шаардаж
шалгаана.
Энэ мэтээр шахаж шалгаах юм ер тасрахгүй. Мобикомын 9911...тэй
дугаартай утас барьдаг дарга, эрх мэдэлтэн томоохон бизнес эрхлэгчд хэр
барагтаа бол утсаа авдаггүй нь ийм шалтгаантай ч байж мэдэх юм. Хэдэн
саяар үнэлэгддэг энэ дугаарын цаана эрх тушаал, эрх мэдэлтэн байдаг ч
тэднийг утсаа нээлттэй байх эрхэм үүргийг нь энэ элдвийг нэхэж
шалгаагчид хөсөрдүүлдэг бололтой.
Хэнтэй, хэдийд, юу ярихаа эрхбиш бодож тунгаан, 9911...тэй дугаарын
эзнийг хүндэтгэн, элдвийг нэхэж шалгаахгүй, байгууштайг энд өгүүлэхийг
хичээв. Эрх мэдэлтнүүд нэг бүү хэл гар утастай байдгийн, зөвхөн
мессежээр харьцахыг эрхэмлэдгийн учир ч энэ элдвийн нэхэл, дагал,
яршигтай харилцагчдаас болдог ч байж мэдэх.
Н.Бөхдамбий
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих