
Жил бүрийн энэ өдөр төрийн ордонд алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулган болдог. Уг чуулганыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг энэ чуулган ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээж Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооны тэргүүн Б.Мөнхтуяа ээжүүдэд хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Та бид зөв гэр бүл, өв тэгш иргэн бий болгох үүрэгтэй. 2015 оныг тайван амгалан гэр бүлийн жил болгоцгооё гэж уриалмаар байна. Монгол түмний минь гал голомт үргэлж бадарч түшиг их түмний минь буян заяа тэгш байх болтугай. Ээж таны уужим бүүвэй ачлал тань өнө цагийг сүлэн гэрэлтүүлж өнөр олныг тэтгэн жаргуулах болтугай. Монголын бүх ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе" гэв. Мөн чуулганы арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож ээжүүдэд баяр хүргэнэ.
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих