Өнгөрсөн долоо хоног манай улсын эдийн засгийн хувьд хүнд
долоо хоног болон өнгөрлөө. Учир нь манай улсад 35 тэрбум төгрөгийн
хохирол учруулсан "Саусгоби Сэндс” компани учруулсан хохирлоо төлж
чадахгүй хэмээн шүүхэд хандав. Харин манай улс Арбитрын шүүхэд ялагдаж,
"Хан ресурс” компанид 100 сая ам.долларын өрөнд орлоо.
Арбитрын шүүхийн шийдвэр манай эсрэг гарав
Энэхүү хэрэг 2009 оноос эхлэлтэй. Дөрөв, таван жил хэлэлцэгдсэний эцэст ийнхүү шийдэгдэв. Тэгэхдээ Арбитрын шүүхийн шийдвэр манай эсрэг, Хан Ресурс компанийн талд гарсан юм. Хэрэг явдлыг сануулбал, "Хан Ресурс” компани 2009 онд Монголын Засгийн газрыг өөрийнх нь эзэмшиж байсан ураны лицензийг үндэслэлгүйгээр цуцалсан хэмээн олон улсын арбитрын шүүхэд хандаад байсан. Ингэхдээ тус компани Засгийн газраас 354 сая ам.доллар нэхэмжилжилсэн юм. Харин Арбитрын шүүх уг асуудлыг нарийн судалсны эцэст 80 сая ам.доллар болгож бууруулсан байдаг. Гэхдээ зардал мөнгө нь ороод нийтдээ 100 сая ам.доллар болж байгаа аж. Хэдийгээр шүүхийн шийдвэр ингэж гарсан ч манай улс буцаан төлөх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Учир нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг "Дараагийн шатанд хандах арга хэмжээ нээлттэй. Мөн нэхэмжлэгч талтай ярьж яриа хэлэлцээ хийх эрх нь нээлттэй байгаа.Тиймээс дараагийн шатны арга хэмжээг ямар замаар явуулах вэ гэдгийг Засгийн газар ярилцаад арга хэмжээ авах болно. Шүүхээс тухайн ордын лицензийг хурааж аваагүй.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талд өгөөгүй.Тэгэхээр энэхүү лиценз МУ-ын төрд, Засгийн газарт хадгалагдаж байна.
Иймээс Засгийн газар уг лицензийг сонирхсон компани, сонирхсон улсад олборлох ашиглах, хөрөнгө оруулах боломж бололцоо нь нээлттэй” гэж мэдэгдээд байгаа юм.
"Саусгоби Сэндс” компани манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөхгүй гэж шүүхэд хандав
Татвараас зайлсхийсэн хэргээр Монгол Улсын шүүхээс 5.6-5.10 жилийн хорих ял сонссон "Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нар нутаг буцсан. Анхан шатны шүүхээс тэднийг Монгол Улсын Сангийн яаманд 35 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж 5.6-5.10 жилийн хорих ял оноож, учруулсан хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.
Шүүхийн шийдвэр гарсан даруйд Жастин Капла нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Харин тэд Монгол Улсад 35 тэрбум төгрөг учруулсаныхаа төлөө монголын шоронд 20 гаруй хоног хоригдоод суллагдсан юм. Учир нь Жастин Капла нар анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлж тэд эрх чөлөөтэй иргэд болов.
Б.Анир /ULS.MN/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих