Улстөрчид сонгуульд орох замын эурагтай болох тун ойртжээ. Юу гэхээр
2016 онд УИХ-ын сонгууль явуулах хууль төсөл хэлбэрээрээ аль хэдийнэ
бэлэн болсон байна. Гишүүдийн гар дээр цаасаар тараагүй болохоос ажлын
хэсэг хуулийн төслөө хэдэн янзаар "ноороглож" дуусчээ. Хэд хэдэн
хувилбараар зэрэг бичигдсэн эдгээр төслөөс намууд ойлголцолд хүрчихвэл
тохирохыг нь сонгоод л УИХ батлах нь. Гол нь сонгуулийн ямар тогтолцоог
сонгох, саналыг гараар давхар тоолж баталгаажуулах уу зэрэг зарчмын
шийдэл дээрээ намууд ойлголцох дутуу байна. Хэрэв энэ бүх бодлогын
зөрүүгээ ойртуулчихвал хаврын чуулгандаа багтаад Сонгуулийн нэгдсэн
хуулийг батлах төлөвлөгөө УИХ-д бий. Харин ямар байдлаар сонгуулийн
хууль батлагдах вэ гэдгийг намуудын саналаас харъя.
МАН-ЫН САНАЛ БУЮУ ЖИЖИГ МАЖОРИТАР
Ардын
намын бүлгийн дарга С.Бямбацогт сонгуулийн жижиг мажоритар тогтолцоо
буюу "нэг тойрог-нэг мандат" байх зарчмыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Намрын чуулганыг дүгнэж хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү хаврын
чуулганаар ярих сэдвийг хөндсөн нь хоосон улс төр байгаагүй биз. УИХ-ын
дэд дарга М.Энхболд ч МАН-ын дарга болсныхоо дараа яг ийм мэдэгдлийг
намынхаа Удирдах ажилтны зөвлөгөөн дээр хийж байлаа. Өөрөөр хэлбэл,
МАН-ыг ард түмэнд төлөөлөх эрхтэй М.Энхболд нь, УИХ-д төлөөлөх эрхтэй
С.Бямбацогт нь сонгуулийн тогтолцоон дээр "нэг ам"-аар дуугарсан нь энэ.
Үүнийг МАН-ын улс төрийн шийдвэр нэгэнт гарчихсаны илрэл ч гэж хэлж
болно.
Гэвч УИХ-д олонхийг бүрдүүлж байсан ч МАН хүссэнээрээ баталж чадахгүй хууль бол Сонгуулийн хууль. Улс төрийн намуудаас хамгийн том зөвшилцөл шаарддаг, тиймдээ ч ээлжит сонгуулиас өмнөх зургаан сард өөрчилж болдогтүй гээд хатуу дэгтэй хэлэлцдэг УИХ-ын сонгуулийн хууль дээр хэн ч гоцлон "дуулж" чаддаггүй. Ийм байхад засагт саяхан орсныг нь эс тооцвол УИХ-д бараг цөөнх, ер нь бол сөрөг хүчний индэр дээрээсээ бууж ч амжаагүй яваа МАН-ын санал тэр чигтээ хууль болон батлагдана гэдэг юу л бол. Бүтэхгүйгээс бүтэхийг нь хүртэл явна гэж тооцсон учраас л МАН-ын дарга, УИХ дахь бүлгийн дарга хоёр нь 100 хувь жижиг мажоритар гэж зүтгэж байгаа болов уу. Ингэж "Нэг тойрог-нэг мандат" гэж зүтгэх бодитой шалтгаан, хангалттай үндэслэл хоёрын аль аль нь МАН-д бий.
Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг үг МАН-ынханд үнэн сонсогдохоо болиод гурван жил өнгөрчээ. Уг нь 2012 оны сонгуулиас өмнө тэд "зөөлөн нь хатуугаа иддэг" гэдэгт л итгэдэг байлаа. Тухайн үеийн МАН-ын удирдлагуудыг саная л даа. Генсек У.Хүрэлсүхийг нь эс тооцвол МАН-ын лидерүүд "зөөлөн" талдаа хүмүүс байсан. Засгаа удирдаж байгаа Сү.Батболд, парламентаа зангидаж байсан Д.Дэмбэрэл хоёр адилхан л дээрх ангилалд багтах улстөрчид. Тухайн үеийн МАН-ын дарга Сү.Батболд сайн удирдагч, сайн менежер байж болох ч дипломат мэргэжил нь, хувь хүний характер нь, цаашилбал хүлээцтэй байдал нь улс төр талаасаа бол АН-д л хожоо болсон. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч ялгаагүй үргэлж АН-ынханд буулт хийдэг, зөвшилцлийг чухалчилдаг байсан нь эргээд алдаа болсон гэж МАН-ынхан одоо дүгнэдэг юм билээ.
Иймээс л 2011 оны төгсгөлд АН-ын шахалтаар баталсан, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй УИХ-ын сонгуулийн хуулийг ямар ч байсан өөрчлөх ёстой гэж үздэг хэсэг МАН дотор жин дарна. Яагаад гэвэл, МАН-ын гишүүдийн олонхи нь сонгуулийн тогтолцоо, хар машин дээр АН-д буулт хийснээс болж УИХ-ын 45 суудлаа 26, Нийслэлийн ИТХ-ын 39 суудлаа 10 болтол нь АН-д ялагдсан гэж үздэг. Тэрэндээ ч бат итгэлтэй явдаг хэсэг 2012 оны сонгуулийн маргаашаас л Ардын намд "мэндэлсэн". Сонгуулийн хуулиа өөрчлөх нь, тоглоомын дүрмээ засварлах нь ялалтын үндэс гэж тэд үздэг билээ.
"Нэг тойрог-нэг мандат" гэсэн мажоритар тогтолцоог сонгох нь МАН-д ямар ашигтай вэ гэдгийг цөөхөн жишээгээр тайлбарлая. Шалтаг биш, шалтгаан болгосон эхний жишээ нь томсгосон тойрогтой холбоотой, 2012 онд сонгуулийн хуулийн дагуу УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар, үлдсэн 48 нь тойргоос сонгогдсон. Энэ 48 гишүүн нь бас томсгосон 26 тойрогг хэд хэдээрээ хуваагдан очиж өрсөлдсөн. Өөрөөр хэлбэл, хоёроос гурван мандаттай нэг тойрогт нэг намын мөн тооны гишүүд хоорондоо өрсөлдөж байсан нь энэ хуулийн гол "гажиг" байлаа.
Баянзүрх, Налайх дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргоор жишээ авъя л даа. Энэ тойрог гурван мандаттай ч намуудын болон бие даагчид нийлсэн 28 хүн нэр дэвшсэн байдаг юм. Жижиг намуудын хувьд гурван мандатад нэг хүн сойж байхад нэр дэвшигчид нь хахчихсан, боловсон хүчин нь дугаарлачихсан АН, МАН зэрэг том намууд мандатын тоотой тэнцүү хүн өрсөлдүүлсэн. Энэ нь л нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөхөөс өөр аргагүй нөх-цөл байдлыг үүсгэсэн юм. Хэтэрхий олон нэр дэвшигч нь сонгогчдын саналыг хувааж, хэн нь ч олонхийн санал авч чадахгүй байдал ч зарим газарт үүсч байсныг тодотгоё. /УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.4-т "Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулна" гэж заасан байгаа/.
Эргээд Баянзүрхийн сонгууль руугаа ороход санал хураалтын дүн гарч, мандатын тоо буюу эхний гуравт АН-ын Д.Ганхуяг, Ж.Батзандан, МАН-ын Б.Батзориг нар эрэмбэлэгдсэн юм. Б.Батзоригийн хувьд авсан саналаараа гурав дахь мандатын тоонд багтсан ч сонгогчдын 28 хувиас дээш санал авах ёстой гэсэн хуулийн босгыг давж чадаагүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр Д.Ганхуяг, Ж.Батзандан хоёр шууд сонгогдож, Б.Батзориг өөрийн дараагийн олон санал авсан нэг намын нэр дэвшигч Д.Арвинтай дахин санал хураалтад орохоос өөр аргагүй байдал үүссэн. Дахин санал хураалтын дүнд УИХ-д Д.Арвин сонгогдож, одоо гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж явна.
Эндээс л мажоритар тогтолцоог сонгоё гээд байгаа МАН-ын саналын цаад шалтгаан харагдаж байгаа юм. Нэг намын хоёр хүн жинхэнэ утгаараа хоорондоо өрсөлддөг гэдгийг, энэ нь эргээд намын дотоод эв нэгдэлд хортой гэдгийг Баянзүрхийн сонгуулиар дамжуулж МАН-ынхан мэдэрсэн. Дахин санал хураалтад Б.Батзоригтой өрсөлдсөн Д.Арвин ч "Би МАН-тай өрсөлдөж яллаа" гэж мэдэгдээд АН-д гишүүнээр элссэн нь үүний баталгаа. Өдгөө УИХ-д намаас нь нэр дэвшиж сонгогдсон Д.Арвин гишүүн АН-ын бүлгийн кнопыг нэгээр нэмж байгаа нь л олон мандаттай томсгосон мажоритарыг "нэг тойрог-нэг мандат" болгон өөрчлөх ёстой гэсэн МАН-ын саналын тайлал юм. Харин холимог топголцоог бүхэлд нь мажоритараар сольё гэж байгаа нь сонгуулийн хуулийн "гажиг" гэхээс илүүтэй хот, суурин газар дахь МАН-ын рейтингтэй холбоотой асуудал.
2012 оны сонгуулийн дүнд УИХ-д намын листээр орж ирсэн 28 хүний арав нь АН-ынхан байсан. Хэдийгээр МАН-аас есөн хүн намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон ч 2016 онд энэ хоёр тоо хоорондоо ойртох биш, алсрах таамаг өндөртэй байгаа. Намынх нь авсан саналаар хувь тэнцүүлэн УИХ-д суудал хуваарилдаг тогтолцоо сонгогчдын нас залуужиж, нийслэлийн иргэдийн тоо өсч буй өнөө үед АН-д л илүү ашигтай тусна. Өнөөг хүртэл явуулж ирсэн бүх сонгуулийн дүнгээс харахад АН-ынхан хотод МАН-аас үргэлж илүү санал авдаг нь ажиглагддаг. Бас залуус АН-ыг түлхүү "дугуйлдаг" гэсэн судалгаа ч бий. Бодит байдал ийм байгаагаас гадна 2012 онд нийслэлийн ИТХ-д ялсан Э.Бат-Үүлийн зоригтой өөрчлөлтүүд, хэдиигээр шүүмжлүүлдэг ч Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлсэн "Гудамж" төсөл АН-ын рейтингийг хотод өмнөхөөс нь хавьгүй өргөчихсөн нь гарцаагүй үнэн.
АН-ЫН САНАЛ БУЮУ ХОЛИМОГ ТОГТОЛЦОО
Эрх
баригч АН-ын хувьд сонгуулийн хууль дээр эрс шинэчлэл хийхийн
ерөнхийдөө эсрэг зогсч байгаа. Хэдийгээр энэ удаад Сонгуулийн нэгдсэн
гээд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар явуулах төсөл
хэлэлцэж буй ч энэ нь зохион байгуулалтын шинжтэй асуудлыг нь л нэгтгэж
байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл, өмнө нь гурав байсан сонгуулийн хууль
одоо Сонгуулийн нэгдсэн хуульд гурван тусдаа бүлэг болоод орж байгаа.
Тиймээс АН-ын хувьд одоогийн хувилбараар 2016 онд сонгууль явуулна гэвэл
төдийлөн дургүйцээд байхгүй л болов уу. Энэ намаас сонгогдсон Төрийн
байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хамгийн сүүлд хэвлэлийн бага
хурал хийхдээ "АН 48:28 гэсэн холимог тогтолцоог дэмжинэ" гэж мэдэгдсэн.
Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт орсон, мэргэжлийн Байнгын хороог
даргалж буй хүн ийм мэдэгдэл хийсэн болохоор "ханатай" гэж ойлгоно.
Хэтдээ
АН-ынхан холимог тогтолцоогоо лавшруулж, 38:38 руу явъя гэх боловч
засагт хамтарчихсан улстөрийн өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэсэн ч,
зөвшилцөл шаарддаг гэдгээр нь сонгуулийн хуулиа бодсон ч МАН-ын саналыг
хүндэтгэж үзэхээс өөр замгүй. Иймээс холимог тогтолцоогоороо явъя,
холимог дотроо 48:28 гэсэн одоогийн харьцаагаа хэвээр хадгалъя л гэж
АН-ынхан хэлэх байх. Харин зарчмын хувьд өөрчлөлтүүд хийх санал АН-ын
гишүүдээс гарч, энэ нь талцал үүсгээд байгаа юм байна. Жишээ нь,
тойргоос сонгогдох 48 мандатын хувьд АН-ын нэлээд олон гишүүн "нэг
тойрог-нэг мандат" гэсэн МАН-ын дэвшүүлж буй хувилбар дээр гар өргөхөд
бэлэн байгаа юм билээ. Тэр тусмаа ирэх сонгуульд тойрогт нэр дэвших
бодолтой яваа хүмүүсийн хувьд бүтэн аймагт сурталчилгаа хийж, мөнгө
цацсанаас гуравны нэгд нь "сонгуульд"-сан нь эдийн засгийн хувьд хохирол
багатай.
Иймээс энэ хувилбар руу явъя гэнэ. Харин нөгөө талд өмнө нь ярьж байсан "зарчим нь" зогсч байгаа. Тойрог жижигрэх тусам сонгуульд мөнгөний хүчин зүйл нэмэгдэж, сонгогчдыг худалдаж авах тэсэн оролдлого нэмэгддэг. "Нэг мандат-нэг тойрог" гэсэн 76 тойрог бүхий жижиг мажоритараар сонгууль явуулаад болоогуй учраас л өнөөгийн тогтолцоо руу шилжсэн шүү дээ. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд нь улсаа төлөөлөх нь байтугай аймгийн хэмжээнд асуудалд ханддаггүй, сонгогдсон сумд руугаа л улсын төсөв зөөдөг гэдэг шүүмжлэл бий. Иймээс л томсгосон мажоритар руу орсон. Орох санал нь АН-аас давамгайлж байсан учраас одоо буцаж алхая гэх нь ядаж л улс төрийн хувьд "онцгүй" харагдана. Гэхдээ энэ бол сонгуулийн хууль дээрх АН-ын гол зөрчил биш ээ.
АН-ынхныг хоёр талцуулаад байгаа гол зарчим бол "гулсах", "шилжих" гэсэн ойлголт юм.
Тойрогт өрсөлдөөд ялагдсан ч УИХ-д сонгогдож болох энэ зохицуулалтыг хуульд тусгуулахаар зүтгүүлж буй хүн нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, гишүүн Р.Бурмаа нар. Аль аль нь 2012 оны сонгуулиар намын листэнд бичигдэж сонгогдсон учраас энэ удаад УИХ-д нэр дэвшинэ гэвэл тойрогт өрсөлдөхөөс өөр замгүй яваа хүмүүс. Өөрөөр хэлбэл, бусад орны жишгээр Сонгуулийн хуульд "Намын жагсаалтаар нэг сонгогдсон бол дараагийн сонгуульд нэр дэвшихдээ тойрогт өрсөлдөнө" гэсэн заалт оруулах учраас З.Энхболд хэчнээн АН-ын дарга байгаад ч листэнд бичигдэх боломжгүй юм. Ер нь ч хуульдаа дээрх заалтыг оруулж өгөхгүй бол дархлагдсан юм шиг дандаа намын жагсаалтад бичигддэг хүмүүс ч гарч ирж болзошгүй. Иймээс нэгэнт намаа тэргүүлж жагсаалтад орж чадахгүй болсон З.Энхболд тойрогт өрсөлдөөд ялагдсан ч УИХ-д сонгогдож болох заалтыг хуулийн төсөлд тусгуулъя гэж байгаа юм байна. Гэхдээ энэ нь АН-ын дарга З.Энхболд өөрийгөө ялагдана гэж тооцсондоо гаргаж байгаа санаачилга биш ч байж болох юм. Түүний саналд бодолцох ёстой зүйл, давуу тал олон байгааг хожим өгүүлье.
Харин одоо хуульд тусгахаар санал болгож буй энэ зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлая.
Яг дөрвөн жилийн өмнө буюу 2011 онд одоогийн УИХ-ын сонгуулийн хуулийг батлахын наахна ч энэ санал гарч байсан юм. Энэ бол тойрогт нэр дэвшээд ялагдсан ч нийт сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийн өмнө эрэмбэлэгдэж УИХ-д сонгогдох тухай ойлголт. Бодит жишээ авч ярьвал Баянзүрх, Налайхын, бас Сонгинохайрханы сонгуулийн дүнгээс илүү ойлгомжтой болох байх. Аль аль нь гурван мандаттай энэ хоёр тойргоос эхний байдлаар УИХ-д ердөө дөрөвхөн хүн сонгогдсон. Баянзүрхийн тухай дээр дэлгэрэнгүй өгүүлсэн болохоор Сонгинохайрханаар жишээгээ үргэлжлүүлье.
Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 тойргоос нэр дэвшигч Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг нар хамгийн олон санал авч УИХ-д шууд сонгогдсон. Өдгөө АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэж буй Л.Эрхэмбаяр тухайн үед авсан саналаараа гурав дахь мандатын тоонд багтсан ч мөн л "Сонгогчдын 28 хувийн санал авч чадаагүй" гэсэн шалтгаанаар Д.Сумъяабазартай дахин Санал.хураалтад орсон юм. Өдгөө УИХ-д хэн нь сууж, хэн нь гадна үлдсэн нь тодорхой байгаа учраас ингээд орхиё. Харин 28 хувь гэдэг ямар чухал болох нь энэ хоёр жишээгээр харагдаж байгаа биз. Гэтэл нөгөө талдаа нийт сонгогчдын 28 хувийн босго давсан ч УИХ-д сонгогдож чадаагүй хүн бас нэлээд олон байх юм. Уг нь 28 хуёиас дээш гэхээр энгийнээр бодоход нэг аймгийн нийт сонгогчын бараг гуравны нэгийн дэмжлэгийг авчихаад УИХ-д орж чадахгүй байна гэдэг байж боломгүй мэт. Гурван мандаттай аймагт нэр дэвшээд 30 хувийн санал авбал шууд УИХ-д сонгогдоно гэж тооцож болох ч бодит байдал, томсгосон мажоритар тогтолцоо хоёр үүнийг үгүйсгэдэг юм байна.
2012 оны сонгуулиар тойрогт өрсөлдөөд 40-өөс дээш хувийн санал авчихаад УИХ-д орж чадаагүй хүн нэг биш, нэлээд олон байх юм. Энэ бол томсгосон тойрогт сонгууль явуулсантай холбоотой. Сонгуулийн ерөнхий хорооны тайлангаас үзэхэд 2012 оны сонгуулиар нийт сонгогчдын 28 хувиас дээш санал авсан ч УИХ-д сонгогдож чадаагүй хүн 21 байна. Үсгийн дарааллаар харахад Архангайд МАН-аас нэр дэвшсэн Ж.Мөнхбат 33.75, Ё.Баатарбилэг 31.79, Баян-Өлгийд МАН-аас нэр дэвшсэн Х.Жекей 40.68, АН-ын. Ч.Куланда 33.09 хувийн санал авсан ч УИХ-ын гадна хоцорсон. Гэтэл Сонгинохайрхан, Баянзүрхэд 28 хувийн босго даваагүй хүмүүс л дахин санал хураалтаар УИХ-д орж байсан учраас УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Р.Бурмаа нарын ажлын хэсэг дээр гаргасан тойрогт ялагдсан ч УИХ-д сонгогдож болох саналыг дэмжмээр ч юм щиг. Гэхдээ энд нэг зүйли^г тодотгоход яг энэ зарчим нь хуульд суулаа гэхэд, УИХ ирэх сонгуулиар мөрдөх боллоо гэвэл 28 хувийн ббсгыг магадгүй өндөрсгөж болох юм.
Яагаад гэвэл, 2012 оны сонгуулийн жишээнээс харахад АН, МАН-аас нийлээд 21 хүн 28 хувийн босго давчихаад сонгогдож чадаагүй. Бүгд жагсаалтын 28-ын урдуур орно гэвэл энэ парламентад АН-ын листний нэгд бичигдсэн Н.Алтанхуяг тэргүүтэй арван хүн, МАН-ын Сү.Батболдоор ахлуулсан УИХ-ын есөн гишүүн парламентын гадна талд үлдэх байжээ.
УИХ-ын дарга З.Энхболдын энэ санаачилга АН-аас дэмжлэг авах магадлал 50:50 хувь байгааг тодотгох ёстой байх. Ингэж таамаглах гурван шалтгаан бий.
Нэгд, Сонгуулийн нэгдсэн хуулийг батлуулахад онцгой үүрэгтэй ажиллах хоёр
гишүүн хоёулаа энэ саналыг нь дэмжиж байгаа. Саяхныг хүртэл энэ хуулийн
төслийн ажлын хэсгийг ахалж байсан Р.Бурмаа гишүүн УИХ-ын даргатай
адилхан саналтай байгааг дээр өгүүлсэн.
Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдоод ажлын хэсгийн ахлагчийн ажлаа өгсөн Р.Бурмаагийн оронд УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж Ж.Батзандан гишүүнийг томилсон байна. Ж.Батзандан бол УИХ-ын даргын тэргүүлдэг "Шонхор" фракцынх.
Хоёрт, өнгөрсөн
сонгуулиар намын жагсаалтад бичигдсэн хүмүүс ирэх сонгуульд тойрогт
өрсөлдөх нь тодорхой. 2012 онд АН-ын жагСаалтын эхний багцад фракцуудын
тэргүүлэгчид, өөрөөр хэлбэл, АН-ын шийдвэр гаргагчид нь багтсан байсан.
АН бол албан тушаалыг фракцуудад хуваарилдаг нам гэдэг нь ч тэгэхэд
харагдаж байсан шүү дээ. МАН-ын генсек жагсаалтын хоёрт бичигдэж байхад
АН-ынх фракцын квотоор дөнгөж тавд орж байсан нь үүнийг илтгэнэ. Харин
одоо энэ бүх хүн тойрогт өрсөлдөнө. Тэд өөрсдөдөө давуу тал олохын тулд
сонгуулийн хуульд "шилжих" зохицуулалтыг хийж болох л талтай.
Гуравт, тойрогт ялагдсан ч жагсаалтаар сонгогдож болдог хуулийн энэ орчин Монголдоо шинэ зүйл байхаа хэдийнээ больсон. Олон нийт төдийлөн анзаараагүй л болохоос биш УИХ ийм хууль эрх зүйн орчныг баталж, бас аль хэдийнэ туршаад үзчихсэн. 2012 онд орон нутгийн сонгууль хоёр тасарч явсныг уншигчид санаж байгаа байх. Хоёр тусдаа сонгууль явсан учраас хоёр тусдаа хууль хэрэглэсэн. Эхнийх нь буюу НИТХ-ын сонгуулийг 30:15 гэсэн холимог тогтолцоогоор явуулсан. Харин Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг батлахдаа тойрогт нэр дэвшээд ялагдсан ч жагсаалтаар ИТХ-д сонгогдох болрмжтой байхаар зохицуулалт хийгээд өгчихсөн юм. Хуулийн энэ заалтын дагуу аймгийн ИТХ-д нэр дэвшсэн зарим хүн сонгуульд "хөтөлгөө морьтой" орж, тойрогт ялагдсан ч ИТХ-даа сонгогдсон. Одоо аймгуудын ИТХ-д нэгтойрогт өрсөлдөөд ялсан, ялагдсан хоёр зэрэгцээд сууж байгаатай олон таардаг нь уг хуультай холбоотой юм.
Ялагдсан ч УИХ-д сонгогдож болдог энэ зохицуулалт өөрийн гэсэн давуу болон сул талтай. Сул тал нь гэвэл дээр өгүүлсэн шиг ялсан, ялагдсан хоёр нэг танхимд зэрэгцэж суугаад хууль батална гэдэг яаж ч бодсон шударга бус. Гэвч ИТХ дээр болоод байгаа болохоор УИХ дээр ч хэрэгжүүлж болох л хувилбар гэдгийг зарим зүйлээр тайлбарлаж байгаа юм байна. Сайн талын тухайд жагсаалтад бичйгдсэн, тэр тусмаа жагеаалтын эхний хэдэд эрэмблэгдсэн хүмүүеийг "хөдөлгөх" нь энэ зохицуулалтын гол давуу тал. Өнөөдрийн хуулийн орчноор бол намын даргадаа ойр байсан, эсвэл нам дотроо нөлөөтэй хүн жагсаалтад орсон л бол УИХ-д сонгогдож болж байна. Тэр хүн хулгайч байна уу, худалч байна, ард түмэн Хэзээ ч сонгохооргүй хүн байсан ч наМын жагсаалтад орж чадсан бол УИХ-ын гишүүн болчихож болохоор байгаа. Тэр тусмаа АН, МАН гэсэн хоёр том намд жагсааЛтын эхний 8-д эрэмблэгдсэн хүмүүс намынхаа Бага хурал, ҮЗХ-г тарангуут л гишүүн болсныхоо баярыг тэмдэглэхэд болохоор байгаа. Юун сонгууль, юун улс төрийн өрсөлдөөн. Нам нь ялна уу, ялагдана уу, тойрогт нэр дэвшигчид нь сонгогДоно уу, сонгогдохгүй байнй уу тэдэнД хамаагүй. Харин жагсаалтад бичигдсэн хүмүүсийн өмнөтойрогт өрсөлдөөд ялагдсан ч сонгогчдын 28 хувийн босго давсан нэр дэвшигч бичигдэнэ гэвэл листнийхэн тойрогт нэр дэвшигч нартайгаа яг адилхан өрсөлдөөнд орно. Тойрогт нэр дэвшигчдээ дэмжинэ, тэд нь ялбал өөрийнх; нь суудал баталгаажна. Энэ нь.ч шударга юм шиг.
БУСАД НАМ
ИЗНН-ын
хоёр даргыН нэг болох С.Дэмбэрэл 50:50 хувь буюу УИХ-ыН 38 гйшүүн
тойргоос, 38 нь жагсаалтаар сонгогддог тогтолцоог дэмжинэ гэдгээ
илэрхийллээ. Энэ бол олон уЛскн жишиг, дэлхий нийтийн хандлага гэж
тодотгов. Гэхдээ энэ зарчим дэлхийд тохирч болох ч ИЗНН-д бол халтай
тогтолцоо Юм шиг ээ. УИХ-д хоёр гишүүнтэй, тэд нь жагсаалтаар орж ирсэн
намын хувьд түүний тайлбар "жүжиг" шиг санагдлаа. ИЗНН-ын хувьд, ер нь
гуравдагч хүчний бүх йамд 38:38-аасаа 48:28 гэсэн одобгийн хувилбар нь
илүү ашигтай гэж ажиглагчид үздэг юм байна
ИЗНН-аар жишээ авъя, Энэ нам парламентад хоёр суудалтай болохын тулд сонгуулийн хуульд зааж өгсөн намуудын босго болох 5 хувийг давсан. Өөрөөр хэлбэл, 61886 санал буюу нийт сонгогчдын 5.9 хувийн санал авсан учраас л ИЗНН өнөөдөр парламентад хоёр суудалтай байгаа. Харин энэ 61886 саналыг зөвхөн "ИЗНН" гэсэн нэр нь эсвэл парламентад сууж байгаа хоёр дарга нь цуглуулаагүй байх. Тодорхой хэмжээнд сонгуульд зардал гаргаж, кампанит ажил явуулж, сонгогдоогүй ч гэсэн тойрогт нэр дэвшиж өрсөлдөөнд орсон нэр дэвшигчдийнх нь гавьяа орсон.
ИЗНН-ын хувьд 2012 онд бүх тойрогт
гишүүдээ нэр дэвшүүлснээрээ МАН, АН-ын дараа орох улс төрийн хүчин.
Хэрэв Увсад Г.Чулуунбат /0.34 хувь буюу 127 санал авсан. ИЗНН-аас
хамгийн бага санал авсан хүн/ дэвшээгүй бол, Дорнодод С.Отгонбаатар
/14.38 хувь 4728 санал буюу ИЗНН-аас хамгийн өндөр хувьтай санал авсан/
өрсөлдөөгүй бол, Сонгинохайрханд Х.Бат-Ялалт /9.76 хувь буюу 11130
санал авсан. Энэ нь ИЗНН-ын нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан
үзүүлэлтюм/ нэрээ дэвшүүлээгүй бол ИЗНН-д өгсөн 61886 санал тодорхой
хувиар багасах байсан. Иймээс л жижиг намуудын хувьд тойрогт аль болох
олон хүн нэр дэвшинэ, төдий чинээгээр намын жагсаалтаар нэр дэвшигчид нь
сонгогдох магадлал өсдөг. Сонгуулийн тогтолцоо 38:38 гэсэн холимог
боллоо гэж үзэхэд дахиад жагсаалтын буюу "ажилгүй" 10 гишүүн нэмэгдэж,
тойргоос санал авчирдаг хүний тоо нь арваар багасна.
Парламентад анх удаа гуравдагч хүчин болж /2012 оны сонгуулийн дараа 11 буюу бүлэг байгуулах суудал авсан/ орж ирсэн "Шударга ёс" эвслийн хувьд дотоод цаг агаар нь тогтуун бус байгаа. МАХН, МҮАН-ын хамтын ажиллагаа, байгуулсан гэрээ нь есөн жилийн хугацаатай ч өнгөрсөн гурван жилд бараг "урагдаад" дууслаа. МАХН-ын дарга Н.Энхбаярын АН-тай байгуулаад цуцалдаг гэрээ нь, УИХ дахь бүлгийн гишүүдийн "урвалт" нь МҮАН-ыг байр сууриа эргэж харахад хүргээ биз. Хоёр намын хамтын ажиллагаа есөн жил үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болсон учраас энэ асуудлаар тохитой сууж байр сууриа нэгтгээгүй бололтой. Хэдий тийм ч УИХ дахь бүлгийн дарга Н.Батцэрэг нь одоогийн 48:28 гэсэн холимог тогтолцоог дэмжинэ гэсэн хувийн байр сууриа илэрхийлсэн байна лээ.
Сонгуулийн хууль яаж батлагдах вэ
гэсэн асуултад хариулт хайхад иймэрхүү байна. МАН-ын 100 хувь жижиг
мажоритар, АН-ын дарга З.Энхболдын тойрогт ялагдсан ч УИХ-д сонгогдож
болох хувилбар, эсвэл ИЗНН-ын 38:38 гэсэн холимог тогтолцооноос УИХ
дундын хувилбарыг нь олох ёстой. Гэхдээ ингэж алтан дунджийг олтлоо хэр
удахаас хамаарч УИХ-ын хаврын чуулганаар сонгуулийн хууль батлагдах уу,
эсвэл сүүлчийн боломж болох намрын чуулган руу шидэгдэх үү гэдэг нь
шийдэгдэх биз ээ. Ямар боловч энэ парламент Сонгуулийн нэгдсэн хуулийг
батлах нь батлах л байх. Үүний төлөө ч сая хамтарсан Засгийн газар
байгуулсан шүү дээ.
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих