Дэлхийн агаарын нислэгийн түүхэнд нарны батрейгаар нисдэг онгоц анх удаа дэлхийг тойрон нисэхээр болжээ. Нислэг 3-р сарын 9-нд Абу-Даби хотоос гараагаа эхлэх бөгөөд 5 сарын
хугацаанд Solar Impulse онгоц 35000 км зам туулах гэнэ. Онгоцны
далавчных нь нийт урт 72 метр байх агаад Андре Боршберг мөн Бертран
Пикар гэсэн хоёр нисгэгчтэй байх юм байна.
Онгоцны жин нь 2,5 тонн бөгөөд 140 км\цаг хурдтай нисэх гэнэ. Онолын хувьд онгоц 24 цагийн турш агаарт байж чадах аж. Өдрийн туршид авсан нарны илүүдэл энерги нь тусгай конденсаторын системд хадгалагддаг бөгөөд үүгээрээ батарей ажиллаагүй ч шөнийн цагт нисч болох юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих