Хаврын урь орж буй энэ сайхан өдрүүдэд уншигч та цэцэг тарихаар
шийдсэн үү. Тэгвэл танд мэлрэг цэцгийг санал болгож байна. Чамгүй
арчилгаа шаардах хэдий ч үзэсгэлэнтэй, анхилам сайхан мэлрэг цэцэг таны
гэрийг чимэх болно.
Мэлрэг буюу бидний нэрлэж заншсанаар Жасмин цэцгииг эртний грекүүд цэцэн ухааны бурхан Афинагийн бэлэг гэж үздэг байжээ. Энэ цэцгийн үнэр хүний тархины үйл ажиллагааг сэргээдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
Ургамал судлаачид одоогоор 250 гаруй төрлийг нь нээжээ.
Байгаль дээр ургадаг төрөл нь 1.5-1.8 м хүртэл өндөр. Харин тасалгааных нь 45-50 см өндөр ургадаг. Гялалзсан мөнх ногоон навч нь 10 см урт ургана. Цэцэг нь нэгээр болон 4-6 ширхэгээр багцлан дэлгэрэх ба анхилам сайхан үнэртэй байдаг. Цэцгийг тарихад ус сайн нэвтрүүлдэг хөнгөвтөр хөрс тохиромжтой. Хоёр хувь хүлэр хөвд, нэг хувь үржил шимтэй хар шороон хөрс, нэг хувь нь элс эсвэл пертил гэсэн бүтэцтэйгээр хөрсийг тохируулна. Услахдаа цэцгийн бундуйнд хүргэлгүй навч руу шүршинэ. Өвөлдөө 17-18 хэмээс доошгүй, зун 20-22 хэмийн дулаантай байлгана. Хагас сүүдэрлэг гэрэл тохиромжтой бөгөөд зүүн, баруун тийш харсан цонхон дээр байрлуулна. Өвөл хамгийн сайн гэрэл тусдаг цонхон дээр тавих хэрэгтэй бөгөөд усалгааг багасгана. Хавраас зуны улиралд хоёр усалгааны хооронд хөрсийг хатсаны дараа усална. Цэцгийн бундуй үүссэн үед услагааг бага зэрэг нэмнэ.
Б.БАДАМГАРАВ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих