-Нууц гэрээний цаана эрх мэдэл, эдийн засгийн шуналд автсан бүлэглэл нуугдаж байжээ-
АН-ын ЕБНД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын СХД-ийн АН-ын дарга байхдаа улс төрийн өрсөлдөгч гол хүчин болох МАН-тай "маш нууц” гэх гэрээ байгуулан, дүүргийн ЗДТГ-ын харъяа болон дэргэдэх хэлтэс, албадын 34-н даргын албан тушаалыг хуваан томилсон тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон билээ.
Энэхүү гэрээний дүнд СХД-ийн Засаг даргаар Л.Эрхэмбаярын "утсан хүүхэлдэй” гэгддэг М.Чинболд томилогдсон. Мөн дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн даргаар Л.Эрхэмбаярын хувийн компани болох "Түмэн Шувуут ХХК”-нд нягтлан байсан С.Болорцэцэг гэх эмэгтэйг томилсон байна.Өөрөөр хэлбэл дүүргийн мөнгөн хөрөнгө захиран зарцуулахад нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүс нь Л.Эрхэмбаярын шууд удирдлагад байдаг гэсэн үг.
Тэгвэл саяхан нэгэн ноцтой баримт олдсон бөгөөд "Л.Эрхэмбаярын намынхнаасаа нууцлан байж байгуулсан дээрх гэрээний нарийн учир нь дараах баримтаартайлагдаж байна” хэмээн АН-ын жирийн гишүүд, дэмжигчид үзэж байгаа бөгөөд эл бусармаг үйлдлийг нь эрс эсэргүүцэж байгаа аж.Дүүргийн Засаг дарга М.Чинболд нь "Засаг даргын нөөц хөрөнгө” хэмээн тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг өөрөө шууд зарцуулах эрх мэдэлтэйгээр төсөвтөө батлуулдаг бөгөөд жил болгон батласан төсвөө хэтрүүлэн тодотголоор нэмүүлдэг байжээ.Ойролцоогоор 600 орчим сая төгрөгийг жил бүр зарцуулдаг бөгөөд үүн дотор нэг удаагийн хандив тусламж нэрийдлээр их хэмжээний мөнгийг удаа дараа хувийн харилцах данс руу шууд шилжүүлсэн баримтын зах зухаас та бүхэнд дэлгэж байна.
Иргэн М.Цэрэндорж буюу 2010-2012 оны хооронд СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан, одоогоор тус дүүрэгт ямар ч алба хашдаггүй түүнд хувийн харилцах дансруу нь 16,0 сая төгрөг, иргэн Н.Ганаа буюу одоо тус дүүргийн Засаг даргын орлогчийн хувийн харилцах дансруу нь 3 удаагийн гүйлгээгээр нийт 36,0 сая төгрөг, иргэн Д.Баярсайхан буюу СХД-ийн МАН-ын өмнөх даргын хувийн харилцах дансруу гурван удаагийн гүйлгээгээр нийт 24,0 сая төгрөгийг шилжүүлсэн байна.
Энэ мэт гүйлгээ хэд байгаа нь одоохондоо ил гараагүй бөгөөд 2013.04.05-аас 2013.07.18-ны хоорондох ердөө гурван сарын хугацаанд нийт 76,0 сая төгрөгийг дээрх албан тушаалтнуудад хуваарилсан нь ийнхүү ил болоод байна. Цаана ньямар хүмүүст хичнээн удаагийн үйлдлээр хэдэн төгрөг шилжүүлснийг нягтлан, АТГ-т хандаж, хуулийн дагуу шалгуулахаар болсноо Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэсэг төлөөлөгчид мэдэгдээд байна.
Л.Эрхэмбаяр нарын албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдүүд үүгээр дуусахгүй бөгөөддараагийн удаа өнгөрөгч оны "100 шилдэг бүтээн байгуулалт”-нд багтсан "Түмэн шувуут ХХК”-ний шинэ үйлдвэр ямар эх үүсвэрээс санхүүжсэн,нийслэлийн орлогч дарга нэгэн эрхмийн хэрхэн мөнгөжсөн талаар тодорхой баримтууд дэлгэх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих