Хөвөрдсөн утсыг эргүүлэн эвхэхэд ямар хэцүү, ямар их цаг гаргадаг болохыг багын минь туршлага надад өгсөн. Эмээгийн ээрүүлдсэн утсаар тоглож талаар нэг болгосон эрх муужгайн балагийг арилгах гэж их л зүдэрсэн дээ. Харин түүнийг тоглуулахгүй холхон байлгаж чадвал нэг санаа амар байдаг байж билээ.
Ийн бодоод өнөөгийн засаг төр, төрийн тэргүүнд гарсан хүний хийж буй үйлдлийг харахаар айлын эрх муужгайнаас дор ухаантай юм байна хэмээн халаглах сэтгэл төрөөд байх боллоо.
Тусгаар улс байхын мөн чанар хийгээд ард иргэдийнхээ болон улс үндэстнийхээ эрх ашгийг өмнөө тавих ёстой төрийн тэргүүний маань үйлдэл сүүлийн үед улам л доожоогүй, том гүрнүүдийн эрхшээлд орсон лугаа сэтгээд яваад нь. Саяхан болж өнгөрсөн болж өнгөрсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монголын татвараас зайлсхийж 35 тэрбум төгрөгийг төлөөгүй гэх АНУ-ын иргэн Жастин Капла нарт уулчалт үзүүлсэн явдал нь Монгол улсын хууль тогтоомжид шууд нөлөөлж, хууль зөрчсөн явдал болохыг хуульчид сануулсаар байна. Харин ерөнхийлөгч Ц.элбэгдорж өөрийн энэ үйлдлээ хамгаалж нэг ёсондоо арьсаа хамгаалж "Хэцүү шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгаад суух уу. Би Монголдоо хайртай” гэсэн твиттер жиргээгээр цайруулах гэсэн гэнэн тэнэг хүүхдийн санаагаар хандсан хэмээн иргэдийг бухимдуулаад байгаа.
Харин Монголын төрийн тэргүүний энэхүү бодлогод харийн том гүрнүүдийн нөлөө ороод байна уу даа гэсэн иргэдийн болгоомжлол ч ил тод болоод байна. Гадныхны дээрэнгүй үзлийг улсын маань Ерөнхийлөгч улам дэвэргэсэн энэ үйлдэл ямартаа ч Монголын ганхсан, өөрийн гэсэн тусгаар улсын бүрэн эрхэт байдал болоод өөрийн гэх төв шугам туйлбаргүй байр суурийг дэлхий дахинд харуулчихлаа.
Гэтэл 2014 онд Индонез улсад хар тамхины хэргээр ялын дээд хэмжээ цаазын ял сонсссон иргэдээ Бразил, Франц, Австрали улсын удирдлагууд хүсэлт, шаардлагыг хариуд Индонез улсын Ерөнхийлөгч Ж.Видодо "ҮГҮЙ” гэсэн хариултыг өгч тусгаар улсын бүрэн эрхэд ХАЛДАХГҮЙ байхыг сануулсан нь тус улсуудын хувьд томоохон цохилт болсон төдийгүй Индонез улсын нийслэл Жакардагаас элчингийн газруудаа татаж урьд өмнө нь өгсөн буцалтгүй тусламжаа нэхэмжилсэн үйл явдал болсон. Харин ард иргэд нь Ерөнхийлөгч Ж.Видодогийн эл үйлдлийг дэмжиж улсынхаа өрийг дарах кампанит ажил өрнүүлж байсан түүх саяхан.
Тэгвэл манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн том гүрнүүдийн сүр хүчинд автсан мэт АНУ-ын иргэн Жастин Капла нарт үзүүлсэн уучлал нь ард түмнийхээ итгэлийг алдсан үйлдэл болоод байна. Ингэснээр Монголын эдийн засагт томоохон эргэлт оруулах 35 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн үйлдэл болсныг Жастин Капла нар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд манай улсад учруулсан хохиролоо төлж барагдуулахгүй гэж гомдол гаргасан нь эл шийдвэр ямарч үр дүнгүй болоод байгааг харуулаад байна.
Энэ мэтчилэн улсынхаа эрх ашгийг хамгийн урьтал болгох ёстой Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн буруутай шийдвэрээс болж Монголын эдийн засагт том хохирол унаж байна. Тэгвэл энэхүү шийдвэрийг гаргасан Ерөнхийлөгчид ямар нэгэн хариуцлага тооцохгүй байж болох уу.
Нэгэнтээ хөвөрдсөн утсыг эргүүлэн тойглож эмхлэх ухаан Монголын төрд үгүйлэгдээд байна. Харин энэ мэтхэн бусдын нөлөөн дор ардчилал хэмээн тунхаглан лоозондох улсын Ерөнхийлөгч манай төрд хэрэгтэй гэж үү. Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсаа тэргүүлэх тэргүүн шиг байж чадах уу, эсвэл гадны гүрнүүдийн нөлөөг дагаж улсынхаа эрх ашгийг дорд үзсээр байх уу. Гэсэн асуулт л үлдээд байна.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих