Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2003 онд
батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын
хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, бодлогын баримт бичгийг боловсруулах
ажлын хэсгийг намрын чуулган завсарлахаас өмнөхөн байгуулсан. Энэхүү
ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахлан ажиллаж байгаа юм. Ажлын
хэсэг энэ сарын 6-нд хуралдахаар товлоод байжээ. Гэвч ажлын хэсгийн
хуралдаанаас өмнө Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Н.Номтойбаяр
гишүүнтэй утсаар холбогдож "Яамны ажилд битгий садаа бол, би яамны
мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй" гэж мэдэгджээ. Түүний
хэлсний дагуу дэд ажлын хэсэгт багтсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны
мэргэжилтнүүд ажлын хэсгийн хуралд ирээгүй байна.
Ажлын хэсгийн ахлагч Н.Номтойбаяр гишүүн дээрх процессыг үндэслэн өчигдөр Ерөнхий сайдад албан бичиг илгээж, Р.Бурмаа сайдад арга хэмжээ авч өгөхийг хүсчээ. Тэрээр албан бичигтээ "УИХ болон төрийн ажлыг үл хүндэтгэсэн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангаж өгөхийг хүсье" гэсэн байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих