1920 оны наймдугаар сарын 20-нд Барон Унгерн Агшаад ирсэн ажээ. Тэрээр энд ирэхдээ Монгол руу хийх аян дайны зардалд зориулан атаман Семеновын өгсөн 360 мянган /зарим тооцоогоор/ алтан рубль авчирсан ажээ.
Уг "хар тэрэг” гэгч нь байж болох хамгийн өндөр магадлалтай тэрэг эдүгээ УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт өмчлөгдөж байгаа бөгөөд тэрбээр Дорнод аймгийн Булган сумаас олж авсан байна.
Уг тэрэг дөрвөн дугуйтай, урд тэнхлэг нь кругтэй, гурван рессортой, үүнээс нэг нь хөндлөн, хойд тэнхлэг нь хоёр рессортой, нийтдээ 5 рессортой, сүүлийн үеийн зарим машинуудынх шиг үл хамаарах тэнхлэгтэй учир ямар ч огцом эргэлтэд онхолдохгүй, дугуйны төмөр мөөрний зузаан хоёр см, хажуу дээр нь "г.Тула-1903” гэсэн сийлмэл дардастай, мөхлөг нь давхар банзан ханатай, ханын банзнуудыг товруу хадаасаар маш нямбай бэхэлсэн. Мөхлөгний шувуу нуруутай дээврийг сүүлд хийсэн нь илэрхий мэдэгддэг. Зургаан морь хөллөдөг байсан нэг голтой арал нь алдагдсан. Бат бөх, дөрвөлжин хийцийн тэнхлэгийн хэмжээ болон бусад эд ангиар нь тооцоолж үзэхэд шаварт шигдэхгүй л бол лавтайяа таван тонн ачаа даах магадлалтай.
Монголоос олдсон өөр ийм тэрэгний тухай мэдээ байхгүй. Түүхчид, цэргийн мэргэжилтнүүд болон буриад өвгөчүүлд энэ тэрэгий олон янзын зургийг үзүүлэхэд ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байна. Хүнд даацын ийм тэргийг "зугтаж гарсан” цагаантнууд авч явах ямар ч шаардлага байгаагүй нь ойлгомжтой.
Дугар мээрэнгийн отрядад явж байсан гэх хэд хэдэн хүний сураг 1960-1970-аад оны дундуур одоогийн Булган суманд /хуучнаар Сэцэн хан аймгийн Саруул гүний хошуу/ гарч байсан бөгөөд Дугар мээрэн /”Цоохор” хэмээх/-гийн эхнэрийн төрхөм одоогийн Булган суманд нутаглаж байсан юм.
Орчуулагч Ж.Нэргүй
Эх сурвалж: Н.Н.Князев-Домогт барон
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих