"Хүннү эйр” авиа компани ачаа ачиж, даац хэтэрсэн шалтгаанаар
зорчигдынхоо тасалбарыг хүчингүй болгодог. Мөн чиглэлээ өөрчлөн газардах
ёсгүй газраа дур мэдэн газарддаг гэх гомдлыг Байгаль орчин, ногоон
хөгжлийн яамны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат өөрийн
фейсбүүк хуудсаар дамжуулан илгээжээ.
Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхан өнгөрөгч гуравдугаар сарын 17-ны өдөр "Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Ховд чиглэлийн MR1022 нислэгээр явахаар захиалга өгч төлбөрөө шилжүүлсэн боловч, таван хүний билетийг даац хэтэрсэн гэх шалгаанаар цуцалсан байх юм. Өөрөөр хэлбэл зорчигчдоо үлдээгээд ачаа авч нисчээ. Тиймээс БОНХЯ-хан маргаашийн нислэгээр явахаар болж нэг өдөр алдсан байх юм.
Мөн БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн нислэгт захиалга өгсөн байсан ч урьдчилж хэлэлгүй захиалгыг нь цуцалжээ. Гэтэл 03 дугаар сарын 27-ны өдрийн 08.40 цагт Даланзадгадад газардах ёстой байсан Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн MR1011 нислэг чиглэлээ өөрчлөн "Овоот” нисэх буудал газардсан байх юм. Шалтгаан нь Гаалийн ерөнхий газрын дэд дарга тэргүүтэй хэсэг хүмүүсийг "Овоот” нисэх буудалд буулгах ёстой байж. Үүнээс болоод уг нислэгээр зорчсон БОНХЯ-ны мэргэжилтнүүд бас л ажлаа алджээ.

Энэ мэтчилэнгийн олон тохиолдлоос болоод БОНХЯ-ны албан хаагчид болон
төлөвлөсөн үйл ажиллагаануудад саад учир байгаа юм. Тиймээс л Г.Ганбат
арга буюу олон нийтийн сүлжээг ашиглан "Хүннү эйр” авиа компанид хандан
гомдол гаргажээ.
Ами
Оллоо.мн
Оллоо.мн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=839
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих